Монголын Хүндийг өргөгчдийн баярт зориулсан тэмцээнээс 18 медаль хүртэж 11 дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

   Монголын Хүндийн өргөгчдийн баярт зориулсан өсвөр үе, залуучууд, ахмадын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 12 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж 15 багийн 288 тамирчин оролцлоо. Тус тэмцээнд манай аймгийн Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай  21 тамирчин оролцож 18 медаль хүртсэн амжилттай оролцлоо. Тэмцээний өсвөр үеийн ангилалд Г.Очирбат 67кг-н жинд мөнгөн медаль, залуучуудын ангилалд хүрэл медаль, Ч.Алтанцоож өсвөр үеийн ангилалд 45 кг-н жинд хүрэл медаль, Г.Бадамцогзол өсвөр үеийн ангилалд 49 кг-н жинд мөнгөн медаль, залуучуудын ангилалд мөнгөн медаль, Л.Болортуяа өсвөр үеийн ангилалд 55 кг-н жинд мөнгөн медаль, залуучуудын ангилалд хүрэл медаль, Ч.Бумчин залуучуудын ангилалд 61 кг-н жинд хүрэл медаль, өсвөр үеийн ангилалд мөнгөн медаль, Д.Цэрэнжаргал өсвөр үеийн ангилалд 49 кг-н жинд алтан медаль, А.Дөлгөөн өсвөр үеийн ангилалд 45 кг-н жинд алтан медаль, О.Эрдэнэцэцэг өсвөр үеийн ангилалд 40 кг-н жинд алтан медаль, Г.Насандулам өсвөр үеийн ангилалд +64 кг-н жинд хүрэл медаль, залуучуудын ангилалд хүрэл медаль, О.Мөнх-Оргил өсвөр үеийн ангилалд 49 кг-н жинд хүрэл медаль, Мастерийн ангилалд: Б.Дэмбэрэлдорж +83 кг-н жинд алтан медаль, Х.Чинзориг 73 кг-н жинд мөнгөн медаль, С.Богд-Очир  69 кг-н жинд мөнгөн медаль тус тус хүртэж Өсвөр үеийн ангилалд: А.Дөлгөөн 45 кг-н жинд, Д.Цэрэнжаргал 49 кг-н жинд, О.Эрдэнэцэцэг 40 кг-н жинд, Залуучуудын ангилалд: Г.Бадамцогзол 49 кг-н жинд тус тус рекорд дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.