Спортын мастер Д.Сайдаа агсны нэрэмжит ширээний теннисний Ахмадын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

Спортын мастер Д.Сайдаа агсны нэрэмжит 2018 оны ширээний теннисний Ахмадын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 09 дүгээр сарын 22-нд Хархорин сумын Спортын ордонд зохион байгууллаа. Тус тэмцээнд 8 байгууллагын эрэгтэй 24, эмэгтэй 20 тамирчин 3 насны ангиллаар оролцож дүнгээ гаргалаа. 40-49 насны эрэгтэй: 1-р байр А.Хүүхнээ /БТСГазар/, 2-р байр Д.Чулуунбат /Арвайхээр/, 3-р байр Г.Төмөрбаатар /Хархорин/ эмэгтэй: 1-р байр Б.Энх-Отгон /Арвайхээр/, 2-р байр н.Гэрэл /Хархорин/, 3-р байр н.Гантулга /Арвайхээр/, 50-59 насны эрэгтэй: 1-р байр н.Лумаа /Улаанбаатар/, 2-р байр Ч.Норовсамбуу /Арвайхээр/, 3-р байр Д.Ганболд /Улаанбаатар/, эмэгтэй: 1-р байр н.Үржинжаргал /Хархорин/, 2-р байр н.Нарантуяа /Улаанбаатар/, 3-р байр М.Цэвээндулам /Арвайхээр/, 60-аас дээш насны эрэгтэй: 1-р байр Г.Баяраа /Хужирт/, 2-р байр н.Батгэрэл /Улаанбаатар/, 3-р байр н.Ганбаатар /Хужирт/ эмэгтэй: 1-р байр н.Бүзмаа /Арвайхээр/, 2-р байр н.Долгорсүрэн /Хархорин/, 3-р байр н.Цэвэлмаа /Хужирт/ тус тус эхний байруудад шалгарлаа. Тэмцээнийг Д.Сайдаа агсны гэр бүл, үр хүүхдүүд нь ивээн тэтгэн явууллаа.