Үндэсний бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Бат-Өлзий суманд зохион байгуулагдлаа.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат аймгийн хурц арслан Г.Цэрэнбямбын нэрэмжит Үндэсний бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Бат-Өлзий суманд 09 дүгээр сарын 22-23-нд зохион байгууллаа. Тус барилдаан 10 сумын 60 бөх 3 насны ангиллаар барилдаж дүнгээ гаргалаа. 16-насны ангилалд: Ж.Базаргарьд /Уянга/ 1-р байр, н.Саранцогт /Бат-Өлзий/ 2-р байр,н. Цэрэнтогтох /Баянгол/ 3-р байр, 17-насны ангилалд: Б.Баяржавхлан /Нарийнтээл/ 1-р байр, н.Дэмиддагва /Бат-Өлзий/ 2-р байр, Г.Мөнх-Ёндон /Хархорин/ 3-р байр, 18 насны ангилалд: Б.Сундуйжадамба /Хархорин/ 1-р байр, н.Пүрэвжав /Есөнзүйл/ 2-р байр, н.Сүүбазар /Бат-Өлзий/ 3-р байр тус тус эзэлж багийн дүнгээр: Б.Бадамбаяр дасгалжуулагчтай Бат-Өлзий сумын баг тамирчид 1-р байр, Э.Золзаяа дасгалжуулагчтай Жаргалант багийн тамирчид 2-р байр, М.Гантулга дасгалжуулагчтай Бүрд сумын баг тамирчид 3-р байранд шалгарлаа. Хувийн дүнгээр энхий 8 байр, нас тус бүрт уран барилдаанч бөх шалгаруулсан. Насны тус бүрт түрүүлсэн бөх 10 дугаар сарын 12-14-нд Орхон аймагт зохион байгуулагдах Үндэсний бөхийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа.