УЛС ТУНХАГЛАСНЫ 94 ЖИЛИЙН БАЯРЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН
Бичсэн umnogovi, Sun, 11/18/2018 - 12:05
Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болон зохион явагддаг Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсаны 94 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан амжилттай явагдлаа. Хүчит бөхийн барилдаанд Улсын начин Б.Сумъяа, Ш.Дарханбат нарын тэргүүтэй хүчит 32 бөх барилдаж, шөвгийн дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Адъяа, Ховд аймгийн Чандмань сумын харъяат аймгийн начин Д.Балжням, Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат аймгийн начин Т.Төгсдөлгөөн, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн арслан Б.Баянмөнх нар үлдэж, Өмнөговь