Нийтийн бүжиг

МэдээӨвөл цагийн нийтийн биеийн тамирын гол арга хэмжээ, ард иргэдийн хөдөлгөөн дутагдлаас сэргийлэх, идэвхитэй хөдөлгөөн эрүүл мэнд уриатай “Лхагва” гариг бүр зохион явуулдаг “Нийтийн бүжиг”-ийн арга хэмжээ  3-р сарын 8-нд Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан байгууллага хамт олноо манлайлан идэвхитэй оролцсон төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүст Нийтийн бүжгийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох сорилго тэмцээнд оролцох "Батламж" эрхийн бичгийг гардууллаа.8-р цэцэрлэгийн н.Сүхбат, н.Даринчулууны хос, н.Буманцэцэг, Хилийн цэргийн 0131-р ангийн Хосбаяр, Дэлгэрмаа, Гантулга, Айнур, 26-р цэцэрлэг А.Наранчимэг, МХГазар н.Оюунбилэг, Санхүү аудитын алба Д.Болормаа нарын нийт 50 хүн эрхийн бичгийг гардан авлаа.Байгууллага, ард иргэд та бүхнийг “Нийтийн бүжиг”-ийн арга хэмжээндээ идэвхитэй оролцож “Эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж, хөдөлгөөний дутагдлаа арилгах”-ыг уриалж байна.Биеийн тамир, спортын газар