Мэдээ, мэдээлэл

Өглөөний дасгал, гүйлтийн мэдээ

Өмнөговь аймгийн иргэд хөдөлмөрчдийг “Халдварт бус өвчнөөс болон хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх”, эрүүл аж төрөх ёсыг амьдралд хэвшүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газар, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар, Даланзадгад сумын Төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын 7-р сургуулиас хамтран зохион байгуулж буй “ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД –ТАНЫ ГАРТ” уриатай “Өглөөний дасгал гүйлт-2019” 8 дахь жилдээ 2019 оны 04 дүгээр сарын 22-оос эхлэн 21 хоног буюу гурван 7 хоног хийгдэж байна.

УЛС ТУНХАГЛАСНЫ 94 ЖИЛИЙН БАЯРЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН

Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болон зохион явагддаг Бүгд Найрамдах улсаа тунхаглаж,  анхдугаар үндсэн хуулиа баталсаны 94 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан амжилттай явагдлаа.  Хүчит бөхийн барилдаанд Улсын начин Б.Сумъяа, Ш.Дарханбат нарын тэргүүтэй хүчит 32 бөх барилдаж, шөвгийн дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Адъяа, Ховд аймгийн Чандмань сумын харъяат аймгийн начин Д.Балжням, Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат аймгийн начин Т.Төгсдөлгөөн, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн арслан Б.Баянмөнх нар үлдэж, Өмнөговь

Иргэдийн спортын наадмын мэдээ

Ерөнхий сайдын нэрэмжит Өмнөговь аймгийн “Иргэдийн спортын наадам”-ын шигшээ тэмцээнийг 10 дугаар сарын 05-07-нд багийн спортын 5-н төрлөөр амжилттай зохион байгуулж явууллаа. Тэмцээнийг багийн спортын 5 төрөлд заасан удирдамжийн дагуу- Сагсан бөмбөг /31 ба дээш 8- эр, 8-эм/- Волейбол /31 ба дээш 8-эр, 8-эм/- Явган аялал /18 ба дээш 9 хүн, 5-эр, 4-эм/- Олс таталт /18 ба дээш 10 хүн, 5- эр, 5эм/ төрлөөр төвийн 3-н багийн Даланзадгад 1-р баг, Даланзадгад 2-р баг, Даланзадгад 3-р баг, Баяндалай сум, Баян-Овоо сум, Цогт-Цэций сум, Манлай сум, Ноён сумдын тамирчид авхаалж самбаагаа сорин оролцло

Өглөөний гүйлт, дасгал хөдөлгөөний мэдээ

 ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭӨмнөговь аймгийн ИТХурал, Засаг даргын Тамгын газраас 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Даланзадгад сумын иргэд хөдөлмөрчдийг “Халдварт бус” өвчнөөс болон хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшлүүлж, эрүүл мэндийг бэхжүүлэх зорилгоор хийгддэг уламжлалт “ӨГЛӨӨНИЙ ГҮЙЛТ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН”-ийг 6 дахь жилдээ 2018 оны 04 дүгээр сарын 30 -нд “Ажнай” талбай дээр эхэлүүллээ.

Цэцэрлэгийн хүүхдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд

Өмнөговь аймгийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Бид хамтдаа” уриатай Монголын Үндэсний Олимпийн Хорооноос зараласан “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны хүрээнд 2018 онд анх удаагаа сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн насны хүүхдийн дунд зохион явуулсан “Бага - Олимп 2018” спортын наадмын сүүлийн 3 төрөл болох нийтийн уран хөдөлгөөнт гимнастик, хөнгөн атлетик, дугуйн уралдааны тэмцээнүүд явагдаж дүнгээ гаргалаа.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй