ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ

НАСАНД ХҮРЭГЧДИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ

Үндэсний шигшээ багийн тогтолцоо нь насанд хүрэгчдийн үндэсний шигшээ, залуучуудын, оюутны, өсвөр үеийн шигшээ багаас бүрдэнэ.

        Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг олон улсын олимпийн хорооны ивээл дор явагдаж байгаа болон олон улсын шинжтэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцох тамирчдыг бэлтгэх зорилгоор биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяанд байгуулна.

        Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн тамирчин нь биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай тамирчны үйл ажиллагааны гэрээ байгуулан ажиллана.

Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулах журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулалт зарлан шалгаруулах бөгөөд биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээний биелэлтээр ажлыг нь дүгнэнэ. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулах журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

ЗАЛУУЧУУДЫН ШИГШЭЭ БАГ

Залуучуудын шигшээ багийг спортын зургаагаас доошгүй төрлөөр зохион байгуулах бөгөөд үйл ажиллагаандаа  биеийн тамир спортын тухай хуулийн 18.2-18.4 дэх хэсгийг баримтална.

 

ОЮУТНЫ ШИГШЭЭ БАГ

 

Оюутны шигшээ багийг спортын зургаагаас доошгүй төрлөөр нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулна.

Оюутны шигшээ багийн тамирчны сургалтын болон оюутны байрны төлбөрийг төр хариуцах бөгөөд залуучуудын шигшээ багийн тамирчинтай ижил хэмжээгээр цалинжина.

 

ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГ

Өсвөр үеийн шигшээ багийг наймаас доошгүй төрлөөр аймаг, дүүрэгт аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулна. /БТСТ хууль18.5 дэх заалт/

Аймаг, нийслэлийн Засаг дарга нь өсвөр үеийн шигшээ багийн хичээл, сургуулийг спортын хэрэглэл, материалаар иж бүрэн хангах, шигшээ багийн багш, дасгалжуулагчийн орон тоог тогтоох, тамирчин сурагчдыг спортын хувцсаар хангах асуудлыг шийдвэрлэж, цалинжуулна.

Өсвөр үеийн шигшээ багийг бүрдүүлэн ажиллуулах журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга, оюутны шигшээ багийг бүрдүүлэн ажиллуулах журмыг нийслэлийн Засаг дарга тус тус батална.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багтай байж болно. Багийг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулахад Биеийн тамир, спортын тухай хуулийн 18.2-18.4 дэх заалт хамаарна