ТОКИО-2020

ТОКИО-2020”Хөтөлбөрийн зорилго,зорилт

  1.  “ТОКИО-2020” зуны XXXII олимпийн наадам, Паралимпийн XVI наадамд Монгол улсыг төлөөлөн оролцох баг, тамичрдыг амжилттай бэлтгэн оролцуулах орчин нөхцлийг бүрдүүлэх, улмаар өмнөх наадмуудын амжилтыг бататган ахиулахад оршино.
  2. Олимпийн наадамд 10-12 спортын төрлөөр 45-50 тамирчин эрх авч, 8-10 медаль, Паралимпийн наадамд 6-8 спортын төрөлд 10-15 тамирчин эрх авч, 3-5 медаль, хүртэх, улмаар үүний дотор Алтан медаль авах зорилго тавин ажиллаж байна.
  3. Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 19-ны А/17 дугаар тушаалаар 2020 оны Олимп, Паралимпийн наадамд бэлтгэх Токио-2020 хөтөлбөр баталсан.
  4. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/306 тоот тушаалаар  “ТОКИО-2020” зуны XXXII олимпийн наадам, Паралимпийн XVI наадамд оролцох Монгол улсын баг тамирчдын бэлтгэл ажлыг хангах зорилгоор “ТОКИО-2020” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан.