Нийслэлийн пара гар барилдааны сонирхогчдын нээлттэй анхдугаар тэмцээн

Арга хэмжээ, үйл явдал болох огноо: 
Sunday, May 14, 2017

Нийслэлийн пара гар барилдаан сонирхогчдын нээлттэй анхдугаар тэмцээн 2017 оны 5 сарын 14 нд 10 цагаас Нийслэлийн 70-р дунд сургуулийн Урлаг зааланд болно. Тэмцээн Суугаа, Босоо, Харааны бэрхшээлтэй гэсэн ангилалаар явагдана. Ангилал тус бүр жин харгалзахгүй мөн эрэгтэй эмэгтэй гэсэн төрөлтэй байна.   1. Суугаа ангилал буюу зогсоход хүндрэлтэй ангилал /тэргэнцэртэй, нуруу нугасны гэмтэлтэй, протезгүй, зогсоход хүндрэлтэй/   2. Босоо ангилал буюу зогсоход хүндрэлгүй ангилал /протезтэй, хөл, гар богиносолтой, сонсголын бэрхшээлтэй, аутизмтэй буюу зогсоход хүндрэлгүй/  3. Харааны бэрхшээлтэй ангилал /Зөвхөн харааны бэрхшээлтэй/Тэмцээн ангилал тус бүрээс 1,2,3-р байр шалгаруулна. Энэ нь эрэгтэй эмэгтэй төрөлд адил хамааралтай байна. Мөн багийн дүнгээр 1,2,3-р байр шалгаруулна. /багт ангилал тус бүрт оролцох /нэг нэг хүн байхаас гадна эрэгтэй эмэгтэй төрөлд оролцох нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй байхаас гадна нэг зохион байгуулагчтай байна/