“НАЛАЙХ 2020”, “СЭЛЭНГЭ 2020” ӨРТӨӨТ МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Mongolian

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2020 оны А/36 дугаар тушаалаар батлагдсан “Өртөөт марафон 2020” биеийн тамирын үйл ажиллагааны удирдамжийн хүрээнд "Налайх 2020", “Сэлэнгэ 2020” өртөөт марафон 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэгэн зэрэг шинэлэг хэлбэрээр, иргэдийн дунд зохион байгуулагдлаа. Энэ удаа зохиогдсон Налайх 2020, Сэлэнгэ 2020 өртөөт марафонд нийт 65 багийн 260 иргэд оролцсон байна. Өртөөт марафоны үр дүнг танилцуулбал: 

  1. “Налайх 2020” өртөөт марафоны ахмад, залуучуудын ангилалд 37 багийн 148 иргэд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин хамрагдлаа. *Ахмадын ангилалд 16 багийн 64 иргэд хамрагдсанаас Тэргүүн байрт: Мөнхзул ахлагчтай Голомт цогцолбор сургууль; Дэд байрт: Бадамгарав ахлагчтай Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар; Гутгаар байрт: О.Өлзийбаатар ахлагчтай 8 дугаар хорооны баг бүрэлдэхүүн,  *Залуучуудын ангилалд 21 багийн 84 иргэд хамрагдсанаас Тэргүүн байрт: Баттулга ахлагчтай 5 дугаар хороо; Дэд байрт: Чинзориг ахлагчтай “Эрдмийн оргил” цогцолбор сургууль; Гутгаар байрт: Н.Базарсад ахлагчтай 8 дугаар хорооны баг бүрэлдэхүүн тус тус шалгарч, Батламж, үнэ бүхий зүйлээр шагнагджээ. 
  2. “Сэлэнгэ 2020” өртөөт марафон түүхийн дурсгалт газар Буур хээрийн тал буюу Оргидог булагт зохиогдож ахмад, залуучуудын 28 багийн 112 иргэд хамрагдлаа. *Ахмадын ангилалд 7 багийн 28 хүн хамрагдсанаас Тэргүүн байрт: Б.Энхболд ахлагчтай 0243 дугаар анги; Дэд байрт: П.Чинзориг ахлагчтай Цагаан нуур сум; Гутгаар байрт: Д.Батцэнгэл ахлагчтай Сүхбаатар сумын 2 дугаар сургууль; Тусгай байрт: Хилийн цэргийн 0101 анги, Дулаанхан тосгон, Сүхбаатар сум, Мандал сумаас оролцсон баг бүрэлдэхүүн, *Залуучуудын ангилалд 21 багийн 84 хүн хамрагдсанаас Тэргүүн байрт: Б.Дамбацэрэн ахлагчтай Онцгой байдлын газар; Дэд байрт: Э.Батбаяр ахлагчтай Хилийн цэргийн 0101 анги; Гутгаар байрт: Х.Нямхүү ахлагчтай Баруунбүрэн сум; Тусгай байрт: Хилийн цэргийн 0101 анги, Хилийн цэргийн 0243 анги, Сэлэнгийн долгио чуулга, Ерөө сумаас оролцсон баг бүрэлдэхүүн тус тус шалгарч Батламж, үнэ бүхий зүйлээр шагнагджээ.