Мэдээ мэдээлэл

Салбарын цахим мэдээллийн сангийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хурал боллоо

Биеийн тамир, спортын салбарын цахим мэдээллийн сангийн төслийг боловсруулах ажлын хэсэг 2017.оны 6 дугаар сарын 2 ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газрын хурлын зааланд боллоо. Тус хурлын зорилго нь Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн хангамжийн урсгалыг бий болгох, бүтэц зохион байгуулалтыг тодорхойлох, техник технологийг нэвтрүүлсэн цахим мэдээллийн сан бүрдүүлэх бодлогын даалгавар, төслийн боловсруулах юм.  

Mongolian

Баруун бүсийн биеийн тамирын мэргэжилтнүүд номын дуу сонсов

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газраас санаачлан “Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдэвт баруун бүсийн сургалт Завхан аймгийн Улиастай хотод боллоо. Тус сургалтад ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн Ж.Тунгалаг болон Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн биеийн тамир, спортын газрын удидлага, мэргэжилтнүүд оролцлоо.

Mongolian

Спорт холбоодтой хамтран ажиллах гэрээ байгууллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц өнөөдөр Үндэсний шигшээ багийн спорт холбоодын ерөнхийлөгчидтэй “Пёнчан-2018” Азийн өвлийн наадам болон “Токио-2020” зуны олимпийн наадамд баг тамирчдыг бэлтгэн оролцуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тус ёслолд Үндэсний шигшээ багт харьяалагдаж буй нийт 11 спорт холбооны ерөнхийлөгч оролцов. Энэ хүрээнд спорт холбоод нь санхүү захиран зарцуулах, баг тамирчдаа бэлтгэл цугларалт, тэмцээн уралдаанд оролцох зэрэг асуудалд бие даан оролцох боломж бүрдэж байна.

Mongolian

БСШУСЯ, БТСГ-аас зохион байгуулсан "Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөр"-ийн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө

БСШУСЯ, БТСГ-аас зохион байгуулсан "Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөр"-ийн арга хэмжээ амжилттай, сайхан өрнөлөө.

Mongolian

2017.05.20 "Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөр" болно

 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Биеийн тамир, спортын газраас "Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулах юм.

Mongolian

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсээс Биеийн тамир, спортын тухай хууль, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр, Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлиг, “Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ.

Mongolian

ХӨТӨЛБӨРТ СУУРИЛАСАН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 95 дугаар тогтоолын 2.2.2, 3.1.2 дахь заалт, Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоол, 2009 оны 5 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Даргын 2017 үр дүнгийн гэрээний 2.10 дахь хэсэг, Биеийн тамирын бодлогын  хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн 2017 оны жилийн төлөвлөгөө, даргын 2017 оны А/06 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд 2017 оны нэгдүгээр улиралд зарласан “Биеийн тамирын чиглэлээр төр, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах удирдамж” хөтөлбөрт сууриласан ажил, үйлчилгээ, арга хэмжээни

Mongolian

ММБТСХ-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭВ

Одоогоос хоёр сар гаруйн өмнө БТСГ-ын дарга Ц.Шаравжамц ижил чиглэлд үйл ажиллагаа явуулдаг спорт холбоодын удирдлагуудтай уулзаж ижил зорилго, чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг спорт холбоодыг нэгдэж ажиллан хамтын ажллагаагаа өргөжүүлэх хүсэлтийг тавьж байсан. Үүний дагуу Монголын спорт сонирхогч, мастеруудын холбоо, Монголын биеийн тамир спортын ахмадын хороо, Биеийн тамир спортын удирдлагын сан ТББ-ууд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо /ММБТСХ/ байгуулагдсан юм.

Mongolian

ДЭЛХИЙН МАСТЕРУУДЫН НААДАМД ОРОЛЦОХ ТАМИРЧДЫГ ҮДЭХ ЁСЛОЛ БОЛЛОО

Шинэ Зеландын Оакланд хотод дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн мастеруудын спортын наадамд энэ сарын 21-30-нд болох гэж байна. Ес дэх удаагийн тус наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол өнөөдөр Спортын төв ордны хурлын танхимд боллоо. Үдэн гаргах ёслолд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлого хэрэгжилтийн газрын дарга С.Чинбат, БТСГ-ын дарга, МУГТ  Ц.Шаравжамц, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны дарга Ч.Наранбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.

Mongolian