Мэдээ, мэдээлэл

ӨРТӨӨЧИЛСӨН БИЕИЙН ТАМИРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОГДОНО

Иргэдэд эрүүл амьдрах идэвхтэй хэв маяг, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх зорилгоор Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2020 оны А/36 дугаар тушаалаар “Өртөөт марафон 2020” биеийн тамирын үйл ажиллагааг Налайх дүүрэгт “Налайх 2020”, Сэлэнгэ аймагт “Сэлэнгэ 2020”,  Дорноговь аймагт “Сайншанд 2020”, Ховд аймагт “Ховд 2020” өртөөт марафоныг 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд ахмад, залуучуудын ангиллаар өртөөчлөн зохион байгуулна.

Mongolian

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНД АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд биеийн тамир, спортын салбарыг анх удаа өөрийн эрхлэх асуудлын хүрээнд авч салбарын үйл ажиллагааны байдал, тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцлаа.

Дэлхийн улс орнуудын хөгжлийн дэвшлийг илэрхийлдэг нэг үзүүлэлт спорт байдаг.  Эх орноо хамгаалдаг, ёс заншлаа дээдэлдэг, эх оронч, эрүүл чийрэг иргэн бэлтгэх, төлөвшүүлэхэд Биеийн тамир, спортын үүрэг хамгийн их. Тэр ч утгаараа энэ салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын тулд ихээхэн анхаарч ажиллахаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийллээ.

Mongolian

“МӨСӨН ӨРГӨӨ” ОРДНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад албаныхан өвлийн спорынхны мөрөөдөл, Мөрөөдөл биелэх “Мөсөн өргөө” ордон ажиллалаа. Энэхүү ордон нь манай улсад анх удаа баригдаж буй жилийн дөрвөн улирал ашиглах боломжтой өвлийн спортын битүү ордон юм. 2019 оны 4-р сард шав тавих ёслол болсон. Нийтдээ 105 метр урт, 65 метр өргөн, 7897м2 талбайтай.

Барилгын суурь болон хийцийн 121 багана, холбоос  дам нурууд 425 тонн арматур зангидаж, 3500м3 бетон зуурмаг цутгалт хийгдсэн.

Mongolian

БУЯНТ-УХАА СПОРТЫН ОРДОНД ШААРДДЛАГАТАЙ 1.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЛОО.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад албаны хүмүүс Хан-уул дүүргийн 10-р хороонд байрлалтай Буянт-Ухаа спортын ордны техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төлөвлөлт, гэрээнд заагдсан Монголын талын хариуцах ажил болон санхүүжилт бусад холбогдох мэдээлэл, үйл ажиллагаатай танилцлаа.

Mongolian

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ “ТЕХНИК СПОРТЫН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх биеийн тамир, спортын улсын хороо болон түүний харьяа бэлтгэл сургуулилтын төвүүдэд ажиллаж, орчин нөхцөл, сургалт дасгалжуулалтын үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхий сайдыг дагалдан явах ажлын бүрэлдэхүүнд Монгол улсны Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар, Нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Сангийн яамны холбогдох албаны бусад хүмүүс оролцлоо.

Mongolian

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенц, Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Үндэсний паралимпийн хороо, Монголын тусгай олимпийн хороо, Монголын Дифлимпийн хороод хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Mongolian

“ЦЭНХЭР АЛТ, ОЙ МОДОО ХАЙРЛАЯ” АЯНД НЭГДЛЭЭ

ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн алба, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн төсөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар хамтран “Цэнхэр алт, ой модоо хайрлая” аянд Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо нэгдэж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасанажлын хүрээнд байгаль орчны тогтвортой менежментийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү аянг эхлүүлжээ.

Mongolian

КАЗАХСТАН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Ж.АДИЛБАЕВТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Адилбаевтай албан уулзалт хийлээ. Уулзалтанд гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нарын албаны хүмүүс оролцлоо.

Undefined