Мэдээ мэдээлэл

ЭМГЭНЭЛ

НЯМЫН ЗУЛБААТАР (1958-2019)

 

            Нямын Зулбаатар нь 1958 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн.

1966-1976 онуудад Архангай аймгийн Цэцэрлэг хотын 1-р 10 жилийн дунд сургууль, 1976-1980 онуудад Улаанбаатар хотод УБИС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцаж төгссөн.

English

СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ТАМИРЧИД “VALTELLINA-2019” ДИФЛИМПИЙН НААДМЫГ ЗОРИЛОО

Италийн Вальтеллина хотноо 2019 оны 12 дугаар сарын 12-21-ны өдрүүдэд зохион байгуулагдах өвлийн дифлимпийн XIX наадамд  эх орноо төлөөлөн шатарын 5 тамирчин, 1 дасгалжуулагч, орчуулагч нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор болжээ. Баг тамирчдыг үдэн гаргах үйл ажиллагаа болж, БТСГ-ын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Спортын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баттулга нар баг тамирчдад амжилт хүсч, төрийн далбааг гардууллаа.  

 

Mongolian

Олон улсын спортын тэмцээн зохион байгуулах сонгон шалгаруулалтын зар

МОНГОЛ УЛСАД 2020 ОНД ЗОХИОГДОХ ОЛОН УЛСЫН СПОРТЫН

ТЭМЦЭЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсад 2020 онд зохион байгуулагдах олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн спортын тэмцээн байгуулах спортын холбоодын сонгон шалгаруулалтыг 2019 оны 12 дугаар сарын 05-наас зарлаж байна.

Undefined

"БАГАНУУР 2019" ЖИШИГ ӨРТӨӨТ МАРАФОН ЗОХИОГДОВ.

 Манай улсад тэр тусмаа дүүргийн нутаг дэвсгэрт анх удаа өртөөт марафоныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Даргын 2019 оны А/333 дугаар тушаалын дагуу Багануур дүүргийн Засаг даргын тамгын газар, Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороотой хамтран Багануур дүүрэгт 2019 оны 11 дүгээр сарын 09-ний амралтын өдөр зохион явууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамирын үйл ажиллагаа, дасгал хөдөлгөөнийг сурталчлах, салбарын ажилтнуудын ажлын туршлага солилцох, улмаар аймаг, дүүрэгтээ зохион байгуулахад жишиг аж

Mongolian

“СПОРТЫН САЛБАР ДАХЬ ЖЕНДЭР БА ЭМЭГТЭЙ ТАМИРЧДЫН ЭРХ” ЖЕНДЭРИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛНА.

 

Маргааш буюу 2019.11.05-ний өдөр Спортын төв ордны хурлын танхимд Спортын салбар дахь жендэрийн дүн шинжилгээний тайланг танилцуулж, санал солилцоно. Тус үйл ажиллагаанд БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, МОНЭС-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг болон бусад албаны төлөөлөгчид оролцоно.

Mongolian

“ТОКИО ОЛИМП САН"-ГИЙН НЭРЭМЖИТ ЦОМЫН АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

Үндэсний шигшээ багийн тамирчдыг олимпийн эрх авах тэмцээнд оролцоход дутагдаж байгаа санхүүжилтийг шийдвэрлэх хандивын аян өрнүүлэх, үүнд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах зорилгоор “Токио Олимп сан” байгуулагдсан. Тус сангийн нэрэмжит хэвлэл мэдээллийн байгууллагуудын сагсан бөмбөг, дартсын аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 30-31-нд Спортын төв ордонд зохион байгуулагдлаа.

 

Сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 5 баг оролцож

Mongolian

“ТОКИО ОЛИМП САН”-ГИЙН НЭРЭМЖИТ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН САГСАН БӨМБӨГ, ДАРТСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН СПОРТЫН ОРДОНД БОЛЖ БАЙНА.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Токио 2020" олимп, паралимпийн наадамд оролцох баг, тамирчдын бэлтгэл, сургуулилтанд шаардлагатай санхүүжилтэнд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Токио Олимп Сан” –гийн нэрэмжит хэвлэл мэдээллийн байгууллагуудын сагсан бөмбөг, дартсын аварга шалгаруулах тэмцээн 2019.10.30-31-ний өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдаж байна.

Mongolian

МӨНХТӨРИЙН ЛХАГВАГЭРЭЛ МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТҮҮХЭНД ХАМГИЙН ХҮНД ЖИНД ДЭЛХИЙГЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН АНХНЫ ТАМИРЧИН БОЛЛОО.

“Будапешт-2019” чөлөөт бөхийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 125 кг-ийн жинд залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга, Тахтийн цом, Дмитрий Коркин, Дмитрий Миндиашвили, “Байгаль Опен”, “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл медальт, Роман Дмитриев, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий аварга, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин, “Аварга” сургуулийн оюутан ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Унгарын нийслэлээс Монголын эрэгтэй баг тамирчдын хоёр дахь хүрэл медалийг авчирлаа.

Mongolian

“СПОРТ БИДНИЙ БАХАРХАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Тус байгууллагаас Монголын Тусгай олимпийн хороотой хамтран Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэг, Биеийн тамирын спортын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг үндэслэн оюуны бэрхшээлтэй сурагчдын бие бялдрыг дасгал хөдөлгөөнөөр нөхөн сэргээх, чийрэгжүүлэх, нийгмийн хандлагыг өөрчлөх, олон нийтийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Спорт бидний бахархал сэдэвт өдөрлөг, сургалтыг 2019,10,22-24-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Mongolian