Мэдээ, мэдээлэл

Үнэдэсний бөхийн 2018 оны Аймгийн аварга шалгаруулах тэмцээн

Бөхийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээн нь 2018 05 сарын 03-04ны өдрүүдэд Улаан-Уул суманд зохион байгуулагдаж 10 байгууллагын 50 гауй бөхчүүд оролцсноос хувийн дүнгээр Хатгал сумын Аймгийн харцага Л. Энхбат тэргүүн байр, Мөрөн сумын Аймгийн начин Б. Төрбадрах Дэд байр, Улаан-уул сумын заан н. Сайханбаяр Гутгаар байр эзлэж багйин дүнгээр Улаан-Уул сум 1-р байр, Нутгийн аваргууд сургууль 2-р байр, Хатгал сум 3-р байр тус тус эзэлсэн амжилттай оролцлоо. 

Хөдөөгийн хүчтэн үндэсний бөхийн хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн

Тус тэмцээн 2018 оны 05 сарын 10-11 өдрүүдэд Мөрөн суманд зохион байгуулагдав. Тэмцээнд, Дархан-Уул, Орхон аймгийн 3 байгууллагын 18н тамирчин оролцлоо. Багийн дүнгээр 1-р байр Орхон аймаг 2-р байр Хөвсгөл аймгийн баг тамирчид шалгарч Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан.  

Цэцэрлэгийн насны хүүхдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн

Уран хөдөлгөөнт Гимнастикийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг БТСГ,Сидней Олимпийн зөвлөл,Мөрөн 5-р цэцэрлэг,ДЗОУ-ын байгууллага хамтран зохион байгуулж 16 цэцэрлэгийн 350 хүүхэд оролцлоо. Үүнд 1-р байр Мөрөн XI Цэцэрлэг, 2-р байр II цэцэрлэг, 3-р байр IV дүгээр цэцэрлэг, III цэцэрлэг тус тус байр эзэллээ.

"Мини волейбол-2018" ААШТ

Мөрөн хотноо зохион байгуулагдаж. Тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд гэсэн 2 насны ангилалд зохион байгуулагддаг. Хүүхэд, өсвөр үеийнхэнд бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, ирээдүйн шилдэг тамирчдыг тодруулах, тэдний дунд волейболын спортыг хөгжүүлэх зорилготой.Өдгөө 27 дахь жилийн тэмцээнд 82 багийн 500 орчим тамирчин хүүхдүүд оролцож уламжлалын дагуу спортын мастер, шилдэг дасгалжуулагч Д.Норов агсны нэрэмжит болголоо.Арга хэмжээг Аймгийн ГБХЗХГ, Аймгийн волейболын холбоо хамтран зохион байгуулж байна.

"Мини волейбол-2018" ААШТ

Мөрөн хотноо зохион байгуулагдаж. Тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд гэсэн 2 насны ангилалд зохион байгуулагддаг. Хүүхэд, өсвөр үеийнхэнд бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, ирээдүйн шилдэг тамирчдыг тодруулах, тэдний дунд волейболын спортыг хөгжүүлэх зорилготой.Өдгөө 27 дахь жилийн тэмцээнд 82 багийн 500 орчим тамирчин хүүхдүүд оролцож уламжлалын дагуу спортын мастер, шилдэг дасгалжуулагч Д.Норов агсны нэрэмжит болголоо.Арга хэмжээг Аймгийн ГБХЗХГ, Аймгийн волейболын холбоо хамтран зохион байгуулж байна.

Авто машингүй 10000-Архалт өдөрлөг

Аймгий засаг даргын 2018 оны 05 дугаар срын 16 өдрийн А/313 дугаар  захирамжийн дагуу Монгол Улсын Засгий газрийн 2009 оны Нийтийн биеийн тамирын талаар авах арга хэмжээний тухай 05 дугаар тогтоол, 2017 оны үндэсний хөтөлбөр батлах тухай 289 дүгээр тогтоолыг үндэслэн Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, зөв зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Автомашингүй өдрийг 2018.5.25 нд ЭМГ, БТСГ, Цагдаагийн газар хамтран зохион байгуулж 42 байгууллагын 700 гаруй хүн оролцов. 

"Ажлын байрны дасгалыг" сурах,хэвшүүлэх сарын аян

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, ард иргэдийг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан "Ажлын байрны дасгалыг" сургах, хэвшүүлэх сарын аян зарласан. Дээрх ажлыг амжилттай зохион байгуулж тайлан мэдээгээ өгсөн байгууллагуудыг дүгнэж шалгарууллаа. Үүнд 1.Улсын бүртгэлийн хэлтэс 2.Хөдөлмөр халамж үйлчилгээний газар 3.Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар тус тус амжилттай зохион байгууллаа.

Нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн албаныхан сорил хүүхдүүдээс авч байгаатай танилцан заавар зөвлөгөө өгөв.Мөрөн сумын 10, 11,12 дугаар Цэцэрлэгүүдээр

2018 оны 5 сард төвийн 14 цэцэрлэгээр явж сорил авч буй үйл ажиллагаатай танилцаж байгаа ба заавар зөвлөгөө өгөхөөс гадна Уран хөдөлгөөнт гимнастикийн сургалт,заах арга зүйг хамтран гүйцэтгэж байна. Мөрөн сумын 10,11,12 дугаар цэцэрлэгийн Сорил авч буй үйл ажиллагаанд заавар зөвлөгөө өгч , хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлалыг танилцуулав.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй