"Тамирчдын Үдшийн цэнгүүн 2018"

"Тамирчдын Үдшийн цэнгүүн 2018" шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгууллаа. 2018 онд БТСГазар нь Хэнтий аймагтаа арван Улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулан дууслаа. Үндэсний спортын Их наадамд Хэнтий аймаг нь анх удаагаа амжилттай сайн оролцож улсад 2-р байранд орсон бөгөөд , Их наадамд Хэнтий нутагаа төлөөлөн оролцсон тамирчид болон , Дэлхий , Ази тив, Олон улсын тэмцээн, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчид болон , дасгалжуулагчид, спортын холбоод, ахмад зүтгэлтэн , БТБагш нарын төлөөллийг хүлээн авч шагнан урамшууллаа.

№10 УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Хэнтий аймгийн Батноров сумын харъяат, Үндэсний бөхийн аймгийн ахлах тайлбарлагч, аймгийн начин Ёндонгийн Баярсайхан агсны нэрэмжит Үндэсний бөх тайлбарлагчдын ур чадварын улсын VI тэмцээн 2018 оны 11.23-24 Чингис хотноо зохион байгуулагдаж. Тус тэмцээнд Монгол Улсын 20 аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийт 40 бөх тайлбарлагч хүрэлцэн ирж, хоёр өдрийн турш оюун ухаан, авъяас чадвараа сорин өрсөлдсөн юм.                        -   1-р байранд Өвөрхангай аймаг С. Батбилэг

№9 УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат Аймгийн хурц Арслан , жудо бөхийн спортын мастер Хүдэрээгийн Болд-Эрдэнэ агсаны нэрэмжит 7,8,9,10 насны хүүхдийн Улсын аварга шалгаруулах Үндэсний бөхийн барилдаан амжилттай зохион байгуулагдаж болж өндөрллөө. Уг барилдаанд 10 аймаг 3 дүүргийн нийт 30 гаруй байгууллагын 180 гаруй хүүхдүүд оролцсон бөгөөд Алс баруун хязгаар Баян-Өлгий аймгаас ирж оролцлоо.  Багийн нийлбэр дүнгээр          - Тэргүүн байранд О.Дугар дасгалжуулагчтай