АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ МӨСӨН СУРЫН ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

ХЭНТИЙ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ МӨСӨН СУРЫН ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНГӨРЛӨӨӨнгөрөгч амралтын өдрүүдэд Хэнтий Аймгийн БТСГ, Хан Хэнтий Урианхай сурын холбоо, Их хааны мэргэд ТББ, хамтран Мөсөн сурын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа. Нийт 15 харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдөж , 1,2 дугаар байрын шагналыг "Их Хааны Мэргэд" клубын харваач Жамсранжавын Энх-Амгалан ивээн тэтгэж мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Мөсөн шагайн харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээн

Онцгой байдлын газрын нэрэмжит Мөсөн шагайн харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд нийтдээ 60 гаруй тамирчид Биндэр, Дадал, Баян-Адарга, Батширээт, Мөрөн, Хэрлэн сумаас оролцлоо. Талын харвааны төрөлд тэргүүн байранд Биндэр сумын Ж.Ганзоригт, Л.Мэндсайхан дэд байранд Дадал сумын Б.Лхам-Эрдэнэ, Г.Пүрэвдаш гутгаар байранд Дадал сумын О.Батсайхан, С. Энхбаатар Цуваа харвааны төрөлд тэргүүн байранд Л.Мэндсайхан , дэд байранд Х.Мөнхбат, гутгаар байранд Ж. Ганзоригт нар эзэлсэн бөгөөд.

Өсвөрийн цаначдын "ДАДАЛ 2019"УАШ тэмцээн

Цанын спортын мастер Паламын Балдангийн нэрэмжит Өсвөрийн цаначдын "ДАДАЛ 2019"УАШ тэмцээнд 13 аймаг хотын 128 тамирчин 4 насны ангилалд хурд хүч авхаалж сорин өрсөлдлөө.17-18 насны ангилалд сонгомол техникээр Биндэр сумын Уртнасангийн Мөнхсүмбэр хүрэл спортын мастерийн болзол 15-16 насны ангилалд тэших техникээр Ганзоригийн Намуунбайгаль мөнгөн медаль спортын мастерийн болзол хангалаа. Мөн 13-14 насны ангилалд Х.Эрдэнэтунгалаг 4 –р байр 17-18 насны ангилалд Дадал сумын тамирчин Дашдондог 4-р байр эзэлж Багийн нийт дүнгээр Хэнтий аймаг 5 байр эзэллээ.