Нисэх загварын спортын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн

Нисэх загварын спортын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 09 сарын 08-09 өдрүүдэд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнгийн хөдөө арал " Аварга тосон" нуур хэмээх түүхэн дурсгалт сайхан нутагт амжилттай болж өндөрлөв. Тус тэмцээнд Говь Алтай, Орхон, Хэнтий, УБ хот нийт 6 багийн 60 гаран багш сурагчид таван төрлөөр өрсөлдсөнөөс F1H төрөлд Хэрлэн-4 сургуулийн сурагч М.Хосбаяр алт,цомын эзэн, Өмнөдэлгэр сумын Х.Хатансайхан мөнгө, Хэрлэн-4 сургуулийн сурагч Т.Бүрэнтөгс хүрэл медаль, F1G төрөлд " Тэмүүжин" ЦС сурагч О.

Нийтийн явган аялалын аймгийн аварга шалгаруулах тэмцээн

Иргэдийн спортын наадам 2018 Нийтийн явган аялалын аймгийн аварга шалгаруулах тэмцээн Биндэр суманд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Биндэр, Баян-Адарга , Бор- Өндөр, Цэнхэр Мандал , Өмнө-Дэлгэр, Хэрлэн сумын МСҮТөвийн 6 багийн 40 гаруй тамирчид оролцож , Биндэр сумын түүхэн дурсгалт газруудаар алхаж, тэмцээн уралдаан зохион байгуулж багийн нийлбэр дүнгээр Баян-Адарга сум Аварга багаар , 2-р байранд Цэнхэр- Мандал сум, 3-р байранд Биндэр сумын баг, Шилдэг эрэгтэй аялагчаар Биндэр сумын З. Ононбаяр, Шилдэг эмэгтэй аялагч Өмнө-Дэлгэр сумын Б. Алтанцэцэг нар шалгарлаа

Үндэсний сурын Улсын аварга шалгаруулах тэмцээн

Үндэсний сурын спортын мастер, аймгийн мэргэн Ц.Баярмаагийн нэрэмжит УАШТэмцээн Чингис хотноо 2018 оны 06.22-25-ны өдрүүдэд өргөн дэлгэр сайхан өндөрллөө.  Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 700 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдсөн бөгөөд,  МУ- Мэргэн , Даян мэргэн, Дархан мэргэн цолтой 20 гаруй мэргэчүүд харвалаа.  Тэмцээнд оролцож байгаа бүх харваачидад зориулсан Хүндэтгэлийн хүлээн авалт, Дадал сумын Хилийн цэргийн 0287 -р ангийн урлагын тоглолт БТСГазрын Спорт ордонд болсон.