Өсвөрийн цаначдын "ДАДАЛ 2019"УАШ тэмцээн

Цанын спортын мастер Паламын Балдангийн нэрэмжит Өсвөрийн цаначдын "ДАДАЛ 2019"УАШ тэмцээнд 13 аймаг хотын 128 тамирчин 4 насны ангилалд хурд хүч авхаалж сорин өрсөлдлөө.17-18 насны ангилалд сонгомол техникээр Биндэр сумын Уртнасангийн Мөнхсүмбэр хүрэл спортын мастерийн болзол 15-16 насны ангилалд тэших техникээр Ганзоригийн Намуунбайгаль мөнгөн медаль спортын мастерийн болзол хангалаа. Мөн 13-14 насны ангилалд Х.Эрдэнэтунгалаг 4 –р байр 17-18 насны ангилалд Дадал сумын тамирчин Дашдондог 4-р байр эзэлж Багийн нийт дүнгээр Хэнтий аймаг 5 байр эзэллээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад гүн туслалцаа , дэмжлэг үзүүлсэн Дадал сумын ЗДТГазар, ХЦ-0287 анги ,Цанын спортын холбоо, болон бусад хувь хүмүүс, төрийн бус байгууллагын хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж баяр хүргэе.