Үндэсний сурын Улсын аварга шалгаруулах тэмцээн

Үндэсний сурын спортын мастер, аймгийн мэргэн Ц.Баярмаагийн нэрэмжит УАШТэмцээн Чингис хотноо 2018 оны 06.22-25-ны өдрүүдэд өргөн дэлгэр сайхан өндөрллөө.  Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 700 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдсөн бөгөөд,  МУ- Мэргэн , Даян мэргэн, Дархан мэргэн цолтой 20 гаруй мэргэчүүд харвалаа.  Тэмцээнд оролцож байгаа бүх харваачидад зориулсан Хүндэтгэлийн хүлээн авалт, Дадал сумын Хилийн цэргийн 0287 -р ангийн урлагын тоглолт БТСГазрын Спорт ордонд болсон.