Өглөөний алхалт, гүйлтийг дэмжих “Коронаг Кроссоор, Халдварыг Хөдөлгөөнөөр даръя” хоёр сарын аяныг зохион байгуулж байна.

2020 оны 05 сарын 06-ны Өглөөний алхалт, гүйлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Эрүүл мэндийг эрхэмлэгч иргэн танаа дасгал хөдөлгөөнөөр хичээллэн оролцохыг уриалж байна.Гүйлтэд оролцсон иргэдэд хорио цээрийн үеийн дэглэм баримтлах талаар мэдээлэл хийсэн. Шаардлагад нийцүүлэн хувцасласан, идэвхтэй оролцсон иргэдийг биеийн тамирын жижиг хэрэглэл, амны хаалт зэргээр урамшууллаа. Өглөөний алхалт, гүйлт 2020 оны 05 сарын 06-наас эхлэн Сүмбэр гардены гүйлтийн зам, хөлбөмбөгийн талбайд,  Өглөөний  дасгал 2020 оны 06-р сарын 01-ний өдрөөс эхлэн Сүмбэр гардены талбайд 06.00-07.30 цагийн хооронд явагдана.Арга хэмжээнд бие бялдар, эрүүл мэндээ эрхэмлэгч, алхалт, гүйлт, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх сонирхолтой иргэн бүр оролцож болно.Өглөөний алхалт, гүйлт оролцогчдын онцлог, бие бялдрын түвшин, нас, алхаж гүйх болсон шалтгаан зэргээс хамааран 20-30 минут үргэлжлэх ба нийтээр хийх дасгал 15-20 минут байна.