Аймгийн засаг даргын 2020 оны 01 сарын 28-ны А/35 дугаар захирамж, 2020 оны 02 сарын 14-ны А/56 дугаар захирамжийн шинэ төрлийн корона вирус дэлхийн улс орнуудад дэгдсэнтэй холбогдуулан ажиллаж байна.

Аймгийн засаг даргын 2020 оны 01 сарын 28-ны А/35 дугаар захирамж, 2020 оны 02 сарын 14-ны А/56 дугаар захирамжийн шинэ төрлийн корона вирус дэлхийн улс орнуудад дэгдсэнтэй холбогдуулан, халдвар авах эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд улс орон даяар түр хаагдсантай холбогдуулан үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна.  Мэргэжлийн хяналтын газраас хүргүүлсэн зөвлөмж, албан тоотын хэрэгжилтийг хангаж, биелэлтийг олон нийтэд сурталчилан таниулах, гадна болон дотор орчны цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, эрүүл мэндийн байгууллага болон холбогдох бусад төрийн байгууллагаас өгч буй мэдээллийг тухай бүр авч ажилтан албан хаагчдад үнэн зөв мэдээллийг шуурхай хүргэж ажиллаж, ажилтан нэг бүрийг маскийг зөв хэрэглүүлэх арга хэмжээг зохион байгуулах, иргэдэд үйлчлэхдээ заавал маск хэрэглэж байна.Байгууллагын даргын 2020 оны 2 дугаар сар 05 оны өдрийн Б/03 дугаар тушаалаар 0-5 хүртэлх настай хүүхэдтэй ажилтнуудыг богиносгосон цагаар ажиллах хуваарийг гаргасан. Цалинг өдрийн 8 цагаар бодож олгож байна. Хүүхэд, гэр бүлдээ тавих анхаарал, халамжаа дээшүүлж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг бага насны хүүхэдтэй ажилтнууд үүрэг болгосон. Манай байгууллагад 0-5 хүртэлх насны хүүхэдтэй 4 албан хаагч, ажилчид байна.