Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо /МПНХ/-ны хүчний гурван төрөл /Суулт, шахалт, таталт/-ийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллын Улсын аварга шалгаруулах тэмцээнд Говьсүмбэр аймгийн баг тамирчид амжилттай оролцлоо.

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо /МПНХ/-ны хүчний гурван төрөл /Суулт, шахалт, таталт/-ийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллын Улсын аварга шалгаруулах тэмцээн 2020 оны 1 сарын 7-10 -ний өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд болж өндөрлөсөн. Тус тэмцээнд 36 багийн 400 орчим тамирчин өрсөлдсөнөөс. Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн тамирчин Д.Түмэнжаргал М1 ангиллын +120 кг-ийн жинд оролцож 3 төрлийн нийлбэрээр 675 кг-ийг өргөж Алтан медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн 105 кг-ийн жинд аймгийн Цаг уур орчны шинжилгээний төв, Алтанбулаг уул ХХК-ийн тамирчин Б.Үүрцайх 3 төрлийн нийлбэрээр 650 кг өргөж Спортын дэд мастерийн болзол хангасан. Мөн насанд хүрэгчдийн 93 кг-ийн жинд Б.Баясгалантөр газраас таталтын төрөлд оролцож 255 кг-ыг татаж шагналт 4-р байр эзэлсэн байна.