Чөлөөт бөхийн олон хотын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ.

Чөлөөт бөхийн олон хотын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 04 сарын 23-28-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд ОХУ, Буриад, Өвөрмонгол, Монголын нийт 50 багийн 600 гаруй тамирчид оролцсон. Тэмцээнд Говьсүмбэр аймгаас Ш.Наранбаяр дасгалжуулагчтай 15 тамирчин оролцож, хөвгүүдийн +85кг жинд Ө.Бумба-Очир хүрэл медаль хүртсэн.