Мэдээ, мэдээлэл

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Эрхийг бодит болгож, ээлтэй орчин бүрдүүлье” сарын аяны хүрээнд зохиогдож буй суугаа воллейбол, теннис, хонхот теннис, шагайн наадгай, даам гэсэн 5 төрөлт спортын тэмцээнийг зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Эрхийг бодит болгож, ээлтэй орчин бүрдүүлье” сарын аяны хүрээнд зохиогдож буй суугаа воллейбол, теннис, хонхот теннис, шагайн наадгай, даам гэсэн 5 төрөлт спортын тэмцээн 2018 оны 11 сарын 14-нд халамж, үйлчилгээний хэлтэстэй хамтран амжилттай зохион байгууллаа.Тэмцээнээс шалгарсан баг, тамирчидын шагналыг "Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийн өдөрлөг" дээр гардуулах юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих хууль, тогтоомжийн дагуу аймаг орон нутгийнхаа иргэдийн дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зор

018 оны 10 сарын 02-07-нд Булган аймагт зохион байгуулагдсан Олимпийн гараа бага насны улсын аварга шалгаруулах тэмцээнд Говьсүмбэр аймгийн тамирчид 1 мөнгөн, 2 хүрэдл медаль хүртлээ.

         2018 оны 10 сарын 02-07-нд Булган аймагт зохион байгуулагдсан Олимпийн гараа бага насны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон  44 багийн 470 гаруй өсвөрийн тамирчирд оролцлоо. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Шивээ-Овоо ХК-ны дэргэдэх Хаялга спорт клубын  тамирчид амжилттай оролцож хөвгүүдийн -36кг жинд Ж.Жамъяандорж хүрэл медаль, охидын -46 кг жинд Х.Мягмарсүрэн хүрэл медаль, +50кг жинд Э.Эрдэнэцэцэг мөнгөн медаль хүртлээ.

Усан спортын “VISTA” клубын нэрэмжит өсвөрийн усан сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнд Говьсүмбэр аймгийн баг тамирчид 2 мөнгөн, 1 хүрэл медаль хүртлээ.

         Усан спортын “VISTA” клубын нэрэмжит өсвөрийн усан сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо төв бассейнд 11 сарын 03,04-ны өдрүүдэд амжиллтай тэмцээн зохион байгууллагдлаа. Тэмцээнд 13 клубын 180 гаруй тамирчид оролцсон. Говьсүмбэр аймгаас 12 тамирчин 1 дасгалжуулагчийн хамт оролцож Э.Есүй-Эрдэнэ эрвээхэй сэлэлтээр 100м зайд хүрэл медаль, мэлхий сэлэлтээр 100м мөнгөн медль, мэлхий сэлэлтээр 50м зайд мөнгөн медаль, хүртсэн. 9-11 насны ангилалд тамирчин Ж.Баярбат өврөөр даллах сэлэлтээр 50м хүрэл медаль хүртсэн.

Дундговь аймагт зохион байгуулагдсан 15-16 насны Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Говьсүмбэр аймгийн охидын баг мөнгөн медаль хүртлээ.

                2018 оны 10 сарын 28 - 11 сарын 2 хооронд Дундговь аймагт зохион байгуулагдсан 15-16 насны Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд СМ Б.Баярмаа. СМ Б.Жамбаноров дасгалжуулагчтай Молор-Эрдэнэ ахлагчтай эрэгтэй баг 37 багаас 5-8 байр. Болор ахлагчтай эмэгтэй шигшээ баг 40 багаас 2-р байранд орж Мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэй багуудаас ШИЛДЭГ ХАМГААЛАГЧААР Ц.Бэрцэцэг шалгарлаа.

Уламжлал болгон зохион байгууладаг "Бага олимп" спортын наадам спортын 5-н төрлөөр зохион байгуулж байна.

                 Уламжлал болгон зохион байгууладаг "Бага олимп" спортын наадам спортын 5-н төрлөөр зохион байгуулж байна. 10 сарын 20,21-нд Сагсан бөмбөг, ширээний теннисний тэмцээнүүд зохион байгуулсан. Сагсан бөмбөгийн төрөлд 4 сургуулийн бага насанд 24 баг, ахлах насанд 18 баг нийт 32 багийн 256 тамирчин, Ширээний теннист 3 сургуулийн 30 гаруй тамирчид оролцсон.           Жүдо бөхийн 11 сарын 09-нд Политехникийн коллежийн зааланд зохион байгууллаа. Тэмцээн 4 сургуулийн баг тамирчид эрэгтэй 9 жин, охидын 5 жинд хурд хүч авхаалж самбаа зорин өрсөлдлөө.

   Үндэсний спортын 6-р их наадмын анхан шатны тэмцээн 2018 оны 06 сарын 09-нд аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгууллаа

             Үндэсний спортын 6-р их наадмын хагас шигшээ тэмцээн 2018 оны 06 сарын 09-нд аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулаа. Наадамд анхан шатны  тэмцээнд 17 байгууллагын 15 багийн 270 албан хаагч, ажилчид оролцсон.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй