Бодончар сэцний үр сад Боржигин түмэн даяар олноороо чуулан цэнгэх БОРЖИГИН 2019 наадам болно.

Арга хэмжээ, үйл явдал болох огноо: 
Friday, July 26, 2019 to Sunday, July 28, 2019

Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэр нь үндэсний Тулгар төрийн өв, Цагаан зээрийн байгалийн өв, “Боржигин” овогтны нутаг гэдгээрээ онцлогтой. Боржигины өв соёл, зан заншлыг агуулсан түүхэн уламжлалаа сэргээн аялал жуулчлалыг хөгжүүлэх гарц нээлттэй учраас аялал жуулчлалын 3 маршрутыг батлан Боржигин хошууны 5 аймаг 17 сумыг хамруулсан тусгай хөтөлбөрийн дагуу "Боржигин-2019" наадмыг зохион байгуулах гэж байна. Боржигин хошууны түүх, ёс заншил, урлаг, соёл уламжлал, боржигин ахуйг иргэд, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, орон нутагт ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготой тус наадмыг энэ сарын 26-28-ны өдрүүдэд хийх юм.