Мэдээ, мэдээлэл

Сургалт

Монголын жүдо бөхийн холбооноос хэрэгжүүлж буй "JUDO FOR TOMORROW" сургалт хөтөлбөрийг Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран 2019 оны 03 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд зохион байгууллаа Тус сургалтыг монголын жүдо бөхийн холбооны сургалт дасгалжуулатын албаны дарга, монголын жүдо академийн ахлах дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ япон улсын 2 мэргэжилтэнтэй хамтран удирдан явуулж байна. Энэхүү сургалтанд тус аймгийн 16 сум 4 сургуулийн 100 гаруй өсвөрийн жүдочид багш дасгалжуулагч нар хамрагдлаа

Сургалт

Монголын жүдо бөхийн холбооноос хэрэгжүүлж буй "JUDO FOR TOMORROW" сургалт хөтөлбөрийг Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран 2019 оны 03 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд зохион байгууллаа Тус сургалтыг монголын жүдо бөхийн холбооны сургалт дасгалжуулатын албаны дарга, монголын жүдо академийн ахлах дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ япон улсын 2 мэргэжилтэнтэй хамтран удирдан явуулж байна. Энэхүү сургалтанд тус аймгийн 16 сум 4 сургуулийн 100 гаруй өсвөрийн жүдочид багш дасгалжуулагч нар хамрагдлаа

Шилдэг багуудын волейболын тэмцээн

АЙМГИЙН ВОЛЕЙБОЛЫН ХОЛБООНЫ ДЭД ТЭРГҮҮН ВОЛЕЙБОЛЫН СПОРТЫН МАСТЕР Ш.БОЛДБААТАР ЗАХИРАЛТАЙ "МӨРӨН-АЛТАЙ" ХХК-НИЙ НЭРЭМЖИТ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУД, НАСАНД ХҮРЭГЧДИЙН ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ШИЛДЭГ БАГУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ ТУС ТЭМЦЭЭНД ЭМЭГТЭЙ 7, ЭРЭГТЭЙ 8 ШИЛДЭГ БАГУУД ӨРСӨЛДСӨНӨӨС...............................ЭМЭГТЭЙ БАГУУДААС ...................... 1-Р БАЙР: ОУХ-НИЙ МАСТЕР Ж.

Үндэсний бөхийн барилдаан

МОНГОЛ АРДЫН НАМЫН 98 ЖИЛИЙН ОЙ, ЭХ ОРОНЧДЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН  2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН 01-НД БТСГ-ЫН "А" ЗААЛАНД БОЛНО.ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН МАН-ЫН ХОРООХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧБИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР, ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Шилдэг багуудын волейболын тэмцээн

ИРЭХ АМРАЛТЫН ӨДРҮҮД БУЮУ 3 ДУГААР САРЫН 2, 3-НД АЛТАЙН ШИЛДЭГ ВОЛЕЙБОЛЧИД ЦУГЛАНА.Аймгйин ьолейболын холбооны  дэд тэргүүн волейболын спортын мастер Ш.Болдбаатар захиралтай "Мөрөн-Алтай"  ХХК-ний нэрэмжит өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн шилдэг багуудын аварга шалгаруулах воейболын тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Шагналын сан 3000000 төгрөг. Ерөнхий зохион байгуулагч Аймгийн Биеийн тамир, спортын газар, Волейболын холбоо

Аймгийн аварга

Хүүхдийн спортын VI их наадмын  2019 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 02 дугаар сарын 19-24-ны өдрүүдэд жүдо бөх, волейбол. шатар, 100 буудалт даам, ширээний теннис, чөлөөт бөх, сагсан бөмбөг, таеквондогийн  төрлүүдээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 18 сум, 2 тосгоны 1653 тамирчин оролцлоо. 

волейболын спортын ОУХ-ний мастер Ж.Уранчимэгийн нэрэмжит волейболын нээлттэй тэмцээн

Биеийн тамир спортын болон, Боловсролын тэргүүний ажилтан, волейболын спортын ОУХ-ний мастер Ж.Уранчимэгийн нэрэмжит волейболын нээлттэй тэмцээн 2018 оны 09 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд аймгийн БТСГ-ын “А”, ”Б” заал, АШУҮИС-ын зааланд тус тус болж өндөрлөлөө.

Волейболын тэмцээн

Говь-Алтай аймагт Волейболын спортыг хөгжүүлэх ариун их үйлсэд өөрийн хүч хөдөлмөр, эрдэм мэдлэг, авъяас чадвараа зориулан яваа Волейболын спортын Олон Улсын Хэмжээний мастер, Улсын шүүгч, Биеийн тамирын тэргүүний ажилтан, Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн Жүгдэрийн Уранчимэг багшийн нэрэмжит Волейболын нээлттэй тэмцээн 2018 оны 09 дүгээр сарын 27-30-ны өдөр зохион байгуулагдана.

Д.ШАРАВДОРЖИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН ТЭМЦЭЭН

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, Монгол улсын шатрын анхны мастер, “Хан-Алтай” клубын үүсгэн байгуулагч Д.Шаравдоржийн нэрэмжит шатрын “Алтай опен-2018”  тэмцээн 2018 оны 09 дүгээр сарын 24-25-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.Тус тэмцээнд 5 аймаг, 8 клбуын 72 шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс.1-р байр: Э.Болдоо  “Хан-Алтай” клуб2-р байр: Б.Гарьдмагнай  “Хан-Алтай” клуб3-р байр: Б.Галмандах “Мончейс” клуб4-р байр: Б.Ариунболд Улаанбаатар5-р байр: С.Чингүүн “Чингис” клуб6-р байр: С.Ган-Эрдэнэ “Оюунлаг” клуб7-р байр: Ч.Агьбилэг “Хан-Алтай” клуб8-р байр: Х.Баярхүү

ХӨДӨӨГИЙН ШАТАРЧДЫН МЭДЭЭ

Хөдөөгийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж 15 сумын 30 шатарчин өрсөлдсөнөөсЭрэгтэй1-р байр: Д.Сүрэнхорол Бигэр сум2-р байр: Н.Ууганбаатар Баян-уул сум3-р байр: Нямцэрэн Тайшир сум4-р байр: Д.Самдан Бигэр сум5-р байр: Н.Удаабаяр Цээл сум            Эмэгтэй:1-р байр: Энэбиш Чандмана сум2-р байр: Б.Нарансолонго  Бигэр сум3-р байр: Ц.Болорцэцэг Дэлгэр сумын тамирчид тус тус шалгарлаа.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй