Аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

2019 оны Аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээнийг насанд хүрэгчид, идэрчүүд, өсвөр үеийн гэсэн 3 насны ангилаар 3 дугаар сарын 9-10 нд  амжилттай зохион байгууллаа.Тус тэмцээнд 13 байгууллагын 68 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Б.Энхбаатар агсаны нэрэмжит ''ААШ-лах ширээний теннисний тэмцээн'' -ийг аймгийн ШТХолбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.

3 дугаар сарын 9-10 нд Мандалговь хотноо Ширээний теннисний спортын дэд мастер Б.Энхбаатар агсаны нэрэмжит 2019 оны Аймгийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнийг аймгийн ширээний теннисний холбоотой хамтран зохион байгууллаа. Тэмцээн насанд хүрэгч, өсвөр үе , ахмадын үе гэсэн 3 насны ангилаар ганцаарчилсан, холимог хос гэсэн төрлүүдээр зохион байгуулагдлаа. 

ИДЭРЧҮҮДИЙН САГСАН БӨМБӨГИЙН ААШТ-ийг АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

‘’Монголын Хүүхдийн Спортын VI Их Наадам’’-ын хүрээнд Сагсан бөмбөгийн Идэрчүүдийн ААШТэмцээн 2019.2.15-16-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдан аваргуудаа шалгарууллаа. Тус тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 6 багийн140 тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.