Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан амжилттай зохион байгуулагдлаа.

XVII-p жарны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан амжилттай зохион байгуулагдлаа. Тус бөхийн барилдааныг Аймгийн ЗДТГазар, БТСГазар, аймгийн Үндэсний бөхийн холбоо, Дашгэмпилэн хийд, Мандалговь Хүнс ХХК, Ган-Илч ХХК хамтран зохион байгууллаа.  Аймаг ,сумын цолтой хүчит 32 бөх барилдсанаасТүрүү:Адаацаг сумын харъяат Аймгийн арслан Э.Ариунбуян Үзүүр:Дэрэн сумын харъяат Аймгийн начин С.Дашдондов Шөвгийн дөрөвт:Хулд сумын харъяат Аймгийн начин М.Баттүвшин Өмнөговь аймгийн Номгон сумын харъяат Аймгийн харцага М.АдъяахүүБТСГазар. 2019.02.02

2019 оны ‘’Аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн шатрын тэмцээн’’-ийг Дэрэн суманд амжилттай зохион байгууллаа

2019 оны ‘’Аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн шатрын тэмцээн’’-ийг Аймгийн БТСГазар, Дэрэн сумын ЗДТГазар, Аймгийн шатрын холбоо хамтран 1 дүгээр сарын 26, 27-нд 6 насны ангилалаар амжилттай зохион байгууллаа. Тэмцээнийг нээж Дэрэн сумын Засаг дарга Н.Мядагмаа, БТСГазрын мэргэжилтэн С.Цолмон, аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга М.Билгүүн нар оролцлоо. Тус тэмцээнд нийт 118 өсвөр үеийн шатарчид өрсөлдөн аваргуудаа тодрууллаа.2019.1.27 

"Нийтийн Монгол үндэсний бөх”-ийн барилдааныг амжилттай зохион байгууллаа. 

БТСГазар, аймгийн Цагдаагийн газартай хамтран Цэрэгжсэн байгууллагуудын дунд "Нийтийн Монгол үндэсний бөх”-ийн барилдааныг 2019 оны 1 дүгээр сарын 23-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Дээрх барилдаанд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламж, Шүүхийн шинжилгээний албаны хүчит 64 залуу бөх хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.