ДОРНОГОВЬ-БНХАУ: АЛБАН УУЛЗАЛТ НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 Дорноговь аймаг, Замын-Үүд сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын спортын салбарын уулзалт, нөхөрсөг тэмцээн өнгөрөгч өдрүүдэд Эрээн хотод зохион байгуулагдлаа. Сагсан бөмбөг, бадминтон, ширээний теннис, хөлбөмбөг, волейбол зэрэг спортын хэд хэдэн төрлөөр зохион байгуулагдсан уг тэмцээнд Дорноговь аймаг, Замын-Үүд сумаас 80 орчим төлөөлөл оролцсон юм. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Дорноговь аймгийн төлөөлөл, баг анх удаа спортын 3 төрөлд өрсөлдсөн.

Ш.ОТГОНБАЯР АХЛАГЧТАЙ ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 96 БАГААС ГУРАВДУГААР БАЙРТ ШАЛГАРЛАА

 Монголын шагайн харвааны холбооны 2018 оны насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-10 өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнгийн шагайн асарт зохион байгуулагдлаа. 28 дахь удаагийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд Увс, Баян-Өлгий аймгаас бусад 19 аймаг, дүүрэг, нийслэлийн 96 багийн, 848 харваач цэц мэргэнээ сорилоо. Дорноговь аймгийн төлөөлөн 10 орчим баг өрсөлдсөнөөс Монгол улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Шаравдоржын Отгонбаяр ахлагчтай “Болд Төмөр Ерөө Гол” ххк-ий баг гуравдугаар байрт шалгарлаа.

БНХАУ - ДОРНОГОВЬ АЙМГИЙН СПОРТЫН САЛБАРЫН АЛБАН УУЛЗАЛТ, НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дорноговь аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Эрээн хотын Соёл спорт хэвлэл радио телевизийн газрын орлогч дарга хатагтай Алтанцэцэг, спортын хэлтсийн дарга Байгаль, спортын салбарын төлөөлөл Төмөрбагана, сэтгүүлч Заяа болон 8 хүний бүрэлдэхүүнтэй сагсан бөмбөгийн баг өнгөрөгч өдрүүдэд Дорноговь аймагт зочиллоо.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй