ДОРНОГОВЬ-БНХАУ: АЛБАН УУЛЗАЛТ НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 Дорноговь аймаг, Замын-Үүд сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын спортын салбарын уулзалт, нөхөрсөг тэмцээн өнгөрөгч өдрүүдэд Эрээн хотод зохион байгуулагдлаа. Сагсан бөмбөг, бадминтон, ширээний теннис, хөлбөмбөг, волейбол зэрэг спортын хэд хэдэн төрлөөр зохион байгуулагдсан уг тэмцээнд Дорноговь аймаг, Замын-Үүд сумаас 80 орчим төлөөлөл оролцсон юм. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Дорноговь аймгийн төлөөлөл, баг анх удаа спортын 3 төрөлд өрсөлдсөн. Үүнээс олон улсын хэмжээний мастер С.Өрнүүнбилиг ахлагчтай Дорноговь аймгийн баг Ордос хотын багтай аваргын төлөө өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалыг спортын мастер  Т.Наранбаатар дасгалжуулагчтай Замын-Үүд сумын баг хүртлээ. Дорноговь аймгийн ширээний теннисний тамирчид багийн болон ганцаарчилсан төрөл, хосын төрлүүдэд тус тус хүрэл медаль хүртлээ. Харин бадминтоны баг, тамирчид хоёрдугаар тойргоос хасагдсан үзүүлэлттэй анхны тэмцээнээ өндөрлүүллээ. Цаашид энэхүү уулзалт, тэмцээнийг жил бүр өргөн хүрээнд зохион байгуулах, харилцан туршлага солилцох спортын холбогдолтой  бусад зүйлс дээр хамтарч ажиллах талаар санал солилцсон үр дүнтэй ажил боллоо.#Дорноговь_Спорт