Ш.ОТГОНБАЯР АХЛАГЧТАЙ ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 96 БАГААС ГУРАВДУГААР БАЙРТ ШАЛГАРЛАА

 Монголын шагайн харвааны холбооны 2018 оны насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-10 өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнгийн шагайн асарт зохион байгуулагдлаа. 28 дахь удаагийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд Увс, Баян-Өлгий аймгаас бусад 19 аймаг, дүүрэг, нийслэлийн 96 багийн, 848 харваач цэц мэргэнээ сорилоо. Дорноговь аймгийн төлөөлөн 10 орчим баг өрсөлдсөнөөс Монгол улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Шаравдоржын Отгонбаяр ахлагчтай “Болд Төмөр Ерөө Гол” ххк-ий баг гуравдугаар байрт шалгарлаа. Тэмцээний тэргүүн байрт аймгийн Гоц мэргэн С.Амархүү ахлагчтай Хэнтий аймаг, дэд байрт МУ-ын Үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай “Алдар ” спорт хороо, Апу хувьцаат компаний багууд тус тус шалгарлаа. Мөн ганцаарчилсан төрөл буюу хувийн цуваа харваанд Дорноговь аймгийн харваач МУ-ын Гарамгай мэргэн Баярцэнгэлийн Хонгор 4-р байрт шалгарсан юм. Цэц мэргэнээ гайхуулан гутгаар байр эзэлсэн Дорнын говийн мэргэчүүддээ баяр хүргэж, удахгүй болох Монгол төрийн наадамд түрүүлэхийг ерөөе.#Дорноговь_Спорт