БНХАУ - ДОРНОГОВЬ АЙМГИЙН СПОРТЫН САЛБАРЫН АЛБАН УУЛЗАЛТ, НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дорноговь аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Эрээн хотын Соёл спорт хэвлэл радио телевизийн газрын орлогч дарга хатагтай Алтанцэцэг, спортын хэлтсийн дарга Байгаль, спортын салбарын төлөөлөл Төмөрбагана, сэтгүүлч Заяа болон 8 хүний бүрэлдэхүүнтэй сагсан бөмбөгийн баг өнгөрөгч өдрүүдэд Дорноговь аймагт зочиллоо. Анх удаагийн спортын салбарын албан уулзалтын хүрээнд талууд цаашдын хамтын ажиллагаа дасгалжуулагч солилцоо, нөхөрсөг тэмцээн, спортын төрлүүийг хэрхэн өндөр түвшинд хүргэх зорилт, хэрэглэл материалын дэмжлэг болон бусад хэд хэдэн чухал сэдвээр харилцан туршлага хуваалцаж санал солилцлоо. Мөн уулзалтын хүрээнд БНХАУ, Дорноговь аймгийн баг, урилгаар Говьсүмбэр аймаг, Замын-Үүд сумын багууд оролцсон сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулсан юм. Анх удаагийн уулзалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар Засаг дарга Т.Энхтүвшин, Нийгмийн бодлогын хэлтэс, хамтран ажилласан Д.Цэндмаа даргатай Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хамт олон, Дорноговь аймгийн сагсан бөмбөгийн холбоо, урилгаар оролцсон Олон улсын хэмжээний мастер С.Өрнүүнбилэг ахлагчтай Дорноговь аймгийн баг, спортын мстер Мөнхбаатар ахлагчтай Говьсүмбэр аймгийн баг, спортын мастер Тамираа ахлагчтай Замын-Үүд сумын багийн бүрэлдэхүүн болон спортыг дэмжигч та бүхэндээ гүн талархал илэрхийлье.#Дорноговь_Спорт