ҮНДЭСНИЙ СПОРТЫН 6–Р ИХ НААДМЫН БӨХИЙН БАРИЛДААНД АЙРАГ СУМЫН БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

 Монголын үндэсний спортын 6-р их наадам энэ онд тохиож байгаа. Улсын шигшээ тэмцээний өмнө, аймаг, сум, орон нутгийн хэмжээнд зохион байгуулагддаг журамтай. Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Биеийн тамир, спортын газар, сумдын Засаг даргын тамгын газар, үндэсний спортын холбоодуудтай хамтран зохион байгулах их наадмын үндэсний бөхийн барилдаан өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод зохион байгуулагдлаа. Энэ удаагийн барилдаанд Дорноговь аймгийн дийлэнх сумдын бөхчүүд оролцсон. Үүнээс багийн нийлбэр дүнгээр Дорноговь аймгийн Айраг сумын баг шалгарлаа. Хувийн дүнгээр мөн Айраг сумын харъяат, “Дорноговь АЗЗА”, “Даншиг транс ” ххк-ий  бөх, аймгийн заан Мөнхжаргалын Бямбадорж түрүүлж, Хөвсгөл сумын уугуул аймгийн арслан Батсуурийн Бат-Эрдэнэ үзүүрлэлээ.  Шөвгийн дөрөвт Хатанбулаг  сумын харъяат аймгийн заан Даваажуавын Энхбаяр, Улаанбадрах сумын харъяат аймгийн харцага  Батчулууны Анхбат нар шалгарсан. Барилдааны шагналт 5,6-р байрыг Айраг сумын сумын заан Отгондуламын Хишигдэлгэр, Улаанбадрах сумын аймгийн заан Ганболдын Ширчинбат  нар тус тус эзэллээ. Ийнхүү үндэсний спортын хэд хэдэн төрлөөр явагдах Монголын үндэсний спортын 6-р их наадамд Дорноговь аймагт албан ёсоор эхэллээ. Их наадмын ерөнхий зохион байгуулагч Доорноговь аймгийн Засаг даргын тамгын газарт талархал илэрхийлье.#Дорноговь_Спорт