ҮНДЭСНИЙ СПОРТЫН 6-Р ИХ НААДМЫН БӨХИЙН БАРИЛДААН ЭНЭ САРЫН 12,13-НД БОЛНО

 Бололвсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын А/424 захирамжын хүрээнд , Нийслэл хот болон аймаг, орон нутгийн хэмжээнд явагдах Үндэсний спортын 6-р их наадам энэ онд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан аймгууд заавар, журманд багтсан спортын төрлөөр зохион байгуулдаг. Дорноговь аймгийн хэмжээнд Үндэсний спортын 6-р их наадмын үндэсний бөхийн барилдааныг 2018.05-12,13 өдрүүдэд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод зохион байгуулахаар боллоо. Мөн их наадмын нээлтийн үйл ажиллагааг албан ёсоор хийнэ. Нэг сумаас 4 бөх бүх сумдаас оролцоно. Барилдааныг удирдамжыг коммент хэсгээс харна уу.#Дорноговь_Спорт