ЧӨЛӨӨТ БӨХ: ДОРНОГОВИЙН ТАМИРЧИД ОЛОН ХОТЫН ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨ, ХҮРЭЛ, МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

  Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн энэ сарын 25-26-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Биеийн тамир спортын ордонд боллоо. 41 дэх удаагийн энэхүү тэмцээнд хот, хөдөөгийн нийт 27 байгууллагын 481 тамирчин хөвгүүдийн 13, охидын долоон жинд өрсөлдсөн юм. Түүнчлэн ОХУ-ын Буриадын Хиагт, Кижингагаас 10 тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт ирж оролцсон байна. Дорноговь аймгаас Биеийн тамир, спортын газрын чөлөөт бөхийн дасгалжуулагч, спортын мастер А.Зоригтбаатар дасгалжуулагчтай 10-д тамирчин оролцож Э.Минжинсор мөнгөн медаль, Ч.Отгонтуяа хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлсэн Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Засаг дарга Т.Энхтүвшинд талархал илэрхийлье. Амжилттай оролцсон тамирчид, дасгалжуулагчид баяр хүргэж дараагийн тэмцээнүүдэд спортын өндөр амжилтыг хүсье.#Дорноговь_Спорт