СПОРТЫН СУРГАЛТ, ДАСГАЛЖУУЛАЛТЫН ОНОЛ, АРГА ЗҮЙ” ОЛОН УЛСЫН СУРГАЛТАНД ХАМРАГДАВ

 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран зохион байгуулсан уг олон улсын сургалт 2018.04.20-23 өдрүүдэд Улаанбаатар хотод явагдлаа. Дорноговь аймгийг төлөөлөн Биеийн тамир, спортын газрын чөлөөт бөхийн дасгалжуулагч, спортын мастер А.Зоригтбаатар, Үндэсний бөхийн дасгалжуулагч Б.Сумъяа, Волейболын дасгалжуулагч Ж.Аяжан, Нийтийн биеийн таимрын арга зүйч Э.Бямбацогт нар оролцож онол, арга зүйн мэдлэгээ дээшлүүллээ.