СПОРТЫН САЛБАРЫН УЛСЫН  ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛД ОРОЛЦОВ

 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн цахим сан” бүрдүүлэх ажлын хүрээнд Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам чиглэл өгч Үндэсний статистикийн хороо, ЗГХА-Биеийн тамир, спортын газар хамтран биеийн тамир, спортын салбарын статистикийн улсын анхдугаар тооллогыг зохион байгуулсан. 21 аймаг, есөн дүүрэг, 330 суманд явагдсан жишгийн дагуу Засаг даргын захирамжаар Дорноговь аймгийн хэмжээнд аймгийн төв Сайншанд хотод удирдамж чиглэлийн дагуу Засаг даргын орлогч дарга Г.Эрдэнэцэцэгээр ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг болох төв комисс байгуулагдсан. Сумдад Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, Биеийн тамирын багш нарын бүрэлдэхүүнтэй тооллогын түр товчоо байгуулан зохион байгуулсан. Үүнээс Дорноговь аймгийн төв болон сумдын барилга байгууламж, спортын цол зэрэгтэй тамирчин, дасгалжуулагч , шүүгч зэрэг холбогдох хүмүүсийн мэдээллийг бүртгэж цахим санд оруулсан болно.Дорноговь аймгийн хэмжээнд спортын салбарын улсын тооллогоор спортын барилга байгууламж 29 (спорт зал), гадаа талбай 18, спортын цол зэрэгтэй 1015 хүн тоологдлоо. Үүнээс: - Үндэсний бөхийн Монгол улсын харцага -1 - Улсын начин -1- Аймгийн арслан – 10- Аймгийн заан – 9,- Аймгийн харцага – 12,- Аймгийн начин – 32- Цэргийн заан – 3- Цэргийн начин – 2- Сумын заан – 88- Сумын начин – 47 цолтой бөх бүртгэгдлээ.- Олон улсын хэмжээний мастер цолтой – 19- Спортын мастер - 222- Дэд мастер – 111- Спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин - 297- Спортын хоёрдугаар зэрэгтэй тамирчин – 101- Спортын гуравдугаар зэрэгтэй тамирчин 53 нийт 1015 хүн тус тус бүртгэгдлээ. Энэхүү ажлын үр дүнд  Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн “Биеийн тамир, спортын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх” гэсэн зорилтын хэрэгжилтийг хангахад ашиглах ба цаашид төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэхэд чиглэгдэх юм.