ЧӨЛӨӨТ БӨХ: Ч.ОТГОНТУЯА, МЯНГАНБАЯР НАР ЗАЛУУЧУУДЫН МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 Бөхийн чөлөөт барилдааны 2018 оны залуучуудын Монгол улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн тэмцээнийг Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, 1991 оны Азийн аварга, 1889, 1991 оны “Монгол говь” ОУТ-ий хошой алт аварга, 1990, 1996 оны мөнгө, 1994 оны хүрэл медальт, УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын заан Рэнцэнхүүгийн Гансүх агсны нэрэмжит болон Төв аймгийн Зуунмод хотод өнгөрөгч өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээнд 36 багийн 400 орчим тамирчин ур чадвараа сорилоо. Дорноговь аймгийг төлөөлөн Биеийн тамир, спортын газрын чөлөөт бөхийн дасгалжуулагч, спортын мастер А.Зоригтбаатар дасгалжуулагчтай 4 эмэгтэй тамирчин оролцлоо. Үүнээс охидын 50 кг-ийн жингийн ангилалд спортын дэд мастер Ч.Отгонтуяа, Замын-Үүд сумын “Говийн бөх” клубын тамирчин Мянганбаяр нар мөнгөн медаль хүртлээ. Мөн бусад оролцсон тамирчид бүгд хүрэл медалын төлөө барилдсан амжилттай 2018 оны залуучуудын Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнийг өндөрлүүллээ. Дээрх үзүүлэлтээрээ 36 багаас наймдугаар байрт шалгарсан байна. Дашрамд сонирхуулахад Дорноговь нутгийн уугуул тамирчдаас И.Баатарчулуун, Б.Батзориг, Ч.Дэлэг нар хүрэл медаль хүртсэн байна. Нийт медаль хүртсэн болон шагналт байрт шалгарсан тамирчдад баяр хүргэж спортын өндөр амжилтыг хүсье.#Дорноговь_Спорт