Мэдээ, мэдээлэл

100 буудалт , 64, Турк даамын 2019 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн

100 буудалт , 64, Турк даамын 2019 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Дорноговь аймгийн даамчид 2алт, 5Мөнгө, 6 хүрэл медаль хүртээд ирлээ....

ШАГАЙН ХАРВАА: ДОРНОГОВЬ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД Ш.ОТГОНБАЯР АХЛАГЧТАЙ “БОЛД ТӨМӨР ЕРӨӨ ГОЛ” ХХК-ИЙ БАГ ТҮРҮҮЛЛЭЭ

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн шагайн харвааны салбар холбоотой хамтран Үндэсний шагайн харвааны Дорноговь аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн төв Сайншанд хотноо зохион байгууллаа. 2019 оны тэмцээнд Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайхандулаан сумдаас бусад 12 сумын 40 багийн 320 гаруй харваачид өрсөлдлөө. Үүнээс эхний байруудад: /Насанд хүрэгчид/1. МУ-ын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр ахлагчтай – “БОЛД ТӨМӨР ЕРӨӨ ГОЛ” ххк-ий баг2. Аймгийн Гоц мэргэн Л.Алтангэрэл ахлагчтай – Сайншанд сум3.

Жудо бөхийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн

 Хэнтий аймгийн Бор-өндөр суманд болсон ЗҮҮН БҮСИЙН аварга шалгаруулах жудо бөхийн өсвөр үеийн тэмцээнд Дорноговь аймгаас 25 тамирчин оролцсон .

U23: Ц.ЧИНЗОРИГ, Д.ЦОГЗОЛМАА НАР АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо өнгөрөгч өдрүүдэд Монголын төдийгүй Дэлхийн топ спортын нэг төрөл бөхийн чөлөөт барилдааны 23 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Манай улсад анх удаа явагдсан уг тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Сингапур, Тажикстан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг зэрэг 12 орны 200 гаруй тамирчин өрсөлдсөн. Монгол улсыг төлөөлөн сонгомол, чөлөөт бөх /эрэгтэй, эмэгтэй/ гурван төрөлд 30 гаруй тамирчин оролцсон. Үүнээс Дорноговь аймгийн 2 тамирчин медаль хүртлээ.

ГАНДБОЛ: ӨСВӨРИЙН АЙМГИЙН АВАРГА

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газраас шинэ тутамд хөгжиж байгаа спортын төрлүүдийн нэг Гандболын 2019 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч өдрүүдэд зохион байгуулсан. Энэ жилийн тэмцээнд 22 багийн 200 гаруй тамирчин оролцлоо. Үүнээс ахлах насны багийн нийлбэр дүнгээр:1. Сайншанд сумын еб-ийн 1-р сургууль2. Замын-Үүд сумын еб-ийн 1-р сургууль3. Замын-Үүд сумын еб-ийн 3-р сургуулийн багуудАхлах насны шилдэгээр:1. Шилдэг хаалгач - С.Эрдэнэбаяр /СШ 1-р сургууль/ (эр)2. Шилдэг тоглогч – н.Бат-Эрдэнэ /Замын-Үүд 1-р сургууль/3.

ЖҮДО БӨХ; ДОРНОГОВЬ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД 3 АЙМГИЙН 100 ГАРУЙ ТАМИРЧИН ӨРСӨЛДЛӨӨ

2019 оны Дорноговь аймгийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн мөн өнгөрөгч өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймаг болон сумдын 9 байгууллагын 100 гаруй таирин оролцлоо. Нийт 15 жингийн ангилалд зохиогдсон уг тэмцээнд багийн нийлбэр дүнгээр: 1. Спортын мастер М.Сугар дасгалжуулагчтай Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газар2. С.Гантулга дасгалжуулагчтай - Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын баг3. н.Амаржаргал дасгалжуулагчтай – Говьсүмбэр аймгийн “Хаялга” клуб тус тус шалгарлаа.

ЖҮДО БӨХ; ДОРНОГОВЬ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД 3 АЙМГИЙН 100 ГАРУЙ ТАМИРЧИН ӨРСӨЛДЛӨӨ

2019 оны Дорноговь аймгийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн мөн өнгөрөгч өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймаг болон сумдын 9 байгууллагын 100 гаруй таирин оролцлоо. Нийт 15 жингийн ангилалд зохиогдсон уг тэмцээнд багийн нийлбэр дүнгээр: 1. Спортын мастер М.Сугар дасгалжуулагчтай Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газар2. С.Гантулга дасгалжуулагчтай - Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын баг3. н.Амаржаргал дасгалжуулагчтай – Говьсүмбэр аймгийн “Хаялга” клуб тус тус шалгарлаа.

ЧӨЛӨӨТ БӨХ: МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР З.ОЙДОВ ӨСВӨРИЙН ТАМИРЧДАД ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

Монголын төдийгүй Дэлхийн топ спортын төрлүүдийн нэг бөхийн чөлөөт барилдааны Монгол улсын шилдэг тамирчдын нэг 1974 оны Станбулын Дэлхийн аварга, 1975 оны Минскийн Дэлхийн аварга, 1976 оны Монреалийн олимпийн наадмын мөнгөн медальт, 1977 оны Лозаннагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, 20-р Зууны Монгол улсын манлай тамирчин, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Монгол улсын Гавьяат тамирчин Зэвэгийн Ойдов Дорноговь аймагт зочиллоо.

ВОЛЕЙБОЛ: ИДЭРЧҮҮДИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2019

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн волейболын холбоотой хамтран 2019 оны идэрчүүдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд аймгийн төвийн ебс-ийн сурагчид болон сумдаас Айраг, Алтанширээ, Иххэт,Замын-Үүд сумын 13 багийн 100 гаруй тамирчин өрсөлдлөө. Үүнээс эхний байруудад: Эр1. Г.Батбаяр дасгалжуулагчтай – Сайншанд ебс-12. Спортын мастер Ж.Аяжан дасгалжуулагчтай – БТСГ 3. В.Баярсайхан дасгалжуулагчтай – Иххэт сумЭм1. Спортын мастер Ж.Аяжан дасгалжуулагчтай – БТСГ2.

Удахгүй болох үйл явдал