ЧАНСАА-2017: ВОЛЕЙБОЛЫН 5-Р САРЫН ТЭМЦЭЭН ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД БОЛНО

Арга хэмжээ, үйл явдал болох огноо: 
Sunday, May 14, 2017 to Monday, May 15, 2017

Аймгийн Биеийн тамир, спортын газраас албан байгууллагуудын дунд зохион байгуулдаг  “Чансаа-2017” тэмцээний 5-р сарынх энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана. Тэмцээнд Сайншанд хотод үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагын ажилчид нэг баг болон оролцоно. Багийн гишүүдийг нийгмийн даатгалийн дэвтэрийг үндэслэн бүртгэнэ.Тэмцээнд нэг байгууллагаас эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөх багийн тоог хязгаарлахгүй. Жич: (Зөвхөн насанд хүрэгчид). Тэмцээн 2017-р 05-р сарын 14,15 -ны өдөр явагдана. Тэмцээний техникийн зөвлөгөөн 2017 оны 05-р сарын 17-ны орой 17:30 цагт Биеийн тамир, спортын газарт болно. Шилжин явах цомын төлөөх тэмцээнд оролцох багийн гишүүд албан ёсны тамга, тэмдэгтэй мэдүүлэг болон тамирчин тус бүрийн иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, 1 хувь цээж зурагтай ирнэ. Багийн гишүүн бүрт мандат олгоно.Багууд техникийн зөвлөгөөнд ирэхдээ тэмцээний хураамж болох 50000 төгрөгийг авч ирнэ. Багийн тоглогчид бүгд ижил өнгийн лого, дугаартай хувцастай байхыг анхаарна уу. Техникийн зөвлөгөөнд хоцорсон багийг тэмцээнд оролцуулахгүй болохыг хатуу анхаарна уу. Багийн гишүүн бүрийн нийгмийн даатгалын дэвтэрийг мэдүүлэгтэй тулгаж үзнэ. Албан байгууллагын дундах “Чансаа-2017” волейболын шилжин явах цомын төлөөх тэмцээн амралтын саруудад өнжиж бусад саруудад явагдсанаар  2017 оны 12 сар хүртэл үргэлжилнэ.#Dornogovi_Sport