Даамын ертөнцөд

СПОРТЫН МАСТЕР Ц.САНДУУЗЫН НЭРЭМЖИТ ЗҮТГҮҮРИЙН ДЕПОГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг сурталчлан хөгжүүлэх, уламжлалт тэмцээнийг сэргээх, 2019 оны Ази тивийн АШТ-д оролцох даамчдын бэлтгэлжилтийг хангахад оршино.
  2. Монголын даамын холбоо, “Алтан хүү”, УБТЗ-ын Татах хэсгийн “Дөл” клуб, даамын спортын ууган мастеруудын нэг, 1969 оны улсын аварга, спортын мастер Л.Сандууз агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион тус тэмцээнийг зохион байгуулна. 
  3. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.
  4. Тэмцээний дүнг Дээд лигийн чансааны оноо цуглуулахад тооцно.

2019 IMSA WORLD MASTERS CHAMPIONSHIP ЭХЭЛЛЭЭ

Олон улсын оюуны спортын холбоо (IMSA)-ны 2019 IMSA World Masters Championship тэмцээн БНХАУ-ын Хэбэй мужийн Хэншуй хотноо эхэллээ. Тус тэмцээн шатар, зуун буудалт даам, го, бриж, сянчи (хятад шатар)-ийн төрлүүдээр зохиогдож байна. Даамын тэмцээнд Дэлхийн цомын цувралуудаас цуглуулсан оноогоороо шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 18 тамирчин оролцож байна. Энэ сарын 18-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээн рапид, блиц төрлөөр зохиогдох бөгөөд бүх оролцогчид эзэлсэн байраасаа шалтгаалан төрөл тус бүрт эрэгтэйчүүд 800-6500, эмэгтэйчүүд 500-5500 еврогийн шагнал хүртэх юм.

ДААМ ОЛИМПИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОХ УУ?

Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг болон багтдаггүй 93 спортын олон улсын холбоод, 16 төрлийн спортын олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Sport Accord-ын олон улсын хурал Австралийн Квинсленд хотноо болж байна. Дэлхийн даамын холбоо (FMJD)-г төлөөлөн тус хуралд оролцож буй ерөнхийлөгч Янек Мягги (Эстони), гадаад харилцааны менежер Харри Оттен (Нидерланд) нар энэ үеэр AIMS-ийн ерөнхийлөгч Стефан Фокстой уулзаж, олимпийн хөтөлбөрт нэр дэвшихэд шаардлагатай бичиг баримтыг гардуулан өгчээ.

Р.БУМСТРА, З.ГОЛУБЕВА НАР ДАШТ-Д ТОГЛОХГҮЙ

2019 оны даамын дэлхийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээн ОХУ-ын Якутск хотноо, эрэгтэйчүүдийн тэмцээн Зааны ясан эрэг улсад тус тус зохиогдоно. Ердөө сар гаруйхны дараа эхлэх эмэгтэйчүүдийн ДАШТ-д Латвийн их мастер Зоя Голубева оролцохгүй хэмээн мэдэгджээ. Дэлхийн аварга цолыг 17 удаа хүртсэн дээд амжилтын эзэн тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нутаг дээрээ болсон халз тоглолтод Польшийн Наталиа Садовскад хожигдсоноосоо хойш тэмцээн уралдаанд оролцохгүй байгаа юм.

Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН 14 ДЭХ, Г.ХЭРЛЭНМӨРӨНГИЙН АНХНЫ ТҮРҮҮ

Монголын даамын холбоо (MDF)-ны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн шигшээ тэмцээнд урьдчилсан шатнаас шалгарсан болон өнгөрсөн жилийн медальт эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тамирчин тойргийн журмаар өрсөлдсөн юм. Нийт оролцогчдын 80 орчим хувь нь олон улсын цолтой тамирчид байсан юм.

11 ЖИЛД 8 ДАХИА ТҮРҮҮЛЭВ

Даамын спортын тэргүүлэгч гүрний нэг Голландын аварга шалгаруулах тэмцээн Huissen хотноо болж өндөрлөлөө. 1908 оноос эхтэй тус тэмцээнд өнөө жил уламжлал ёсоор 12 шилдэг даамчин тойргийн журмаар өрсөлдсөн байна. Дүн гарахад 5 хожиж, 6 тэнцсэн их мастер Александр Балякин 16 оноогоор түрүүлж, их мастер Ян Гронендейк, Воутер Сипма, Мартин ван Айзендорн нар удааллаа.  

Д.ЭРДЭНЭБИЛЭГ ГРАН-ПРИ ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ

Монголын даамын холбооны Дээд лигийн энэ оны 3 дахь цуврал тэмцээн болох “Хаврын гран-при 2019” нээлттэй тэмцээн дөрөвдүгээр сарын 19-21-нд “Шавь” цогцолбор сургууль дээр болж өндөрлөлөө. “Шашки” сэтгүүлийн нэрэмжит бодлого бодолтын олон улсын уралдааны 1987, 1989 оны аварга, спортын мастер Л.Цэрэнбямба агсны гэр бүл, үр хүүхдүүд, “Алтан хүү”, “Хийморь хөлөг” клубүүд хамтран зохион байгуулсан тус тэмцээнд 87 тамирчин өрсөлдлөө.

ШҮҮГЧ, ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛОВ

Монголын даамын холбоо (MDF)-ноос шүүгч, дасгалжуулагчийн сургалт семинарыг 2019 оны 4-р сарын 8-нд Техник технологийн дээд сургууль дээр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэл хот болон хөдөө орон нутгийн 20 гаруй багш, дасгалжуулагч хамрагдсан юм.

ТУРК ДААМЫН УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Турк даамын улсын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээн энэ сарын 13-14-нд Баруунхараад боллоо. Тус тэмцээнийг Монголын даамын холбоо, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЗДТГ, “Алтан гадас” одонт улсын тэргүүний бүрэн дунд сургуулиас хамтран зохион байгуулсан юм.Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) 16 оноогоор тэргүүлж, ДМ С.Болор (Өмнөговь) 15, СМ Э.Энх-Эрдэнэ (БЗД) 12 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

“ХАВРЫН ГРАН-ПРИ 2019” ДЭЭД ЛИГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2019 оны 4-р сарын 19-21-ний өдрүүдэд нийслэлийн Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн даамын клуб дээр болно.
  2. Бүртгэл 2019 оны 4-р сарын 19-ны 13.00-16.30 цагийн хооронд тэмцээн болох байранд болж, үргэлжлээд шууд тэмцээн эхэлнэ.
  3. Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг.

Шагнал урамшуулал

  1. Нээлттэй ангилалд эхний 8, эмэгтэй ангилалд 3, ахмадын ангилал (55-аас дээш насны)-д 3, өсвөр, залуучуудын U-14, U-20 ангилалд охид, хөвгүүдийн төрөлд тус бүр 1 тамирчныг шалгаруулж, нийт 18 оролцогчид мөнгөн шагнал олгоно.
  2. Спортын цол, зэрэг олгоно.  

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй