Мэдээ

Эва Шаллей-Минкина (Бельги) – О.Түвшинболд (Монгол) 0:2

Монголын даамчдаас Олон улсын их мастер цолыг хүртсэн 6 дахь тамирчин, 2015 оны Ази тивийн аварга Отгонбаярын Түвшинболд агсны нэгэн өргийг толилуулъя. Тэрбээр 1999 онд KNDB Team Championship буюу Голландын лигийн тэмцээнд оролцож байхдаа Бельгийн их мастер, 1987 оны эмэгтэйчүүдийн ДАШТ-ий мөнгөн медальт Эва Шаллей-Минкинаг тун уран гоё хожсон юм. Тоглолтын дараа дэлхийн 6 удаагийн аварга Харм Вирсма “De Telegraf” сэтгүүлд, дэлхийн хошой аварга Тон Сейбрандс “Volkskrant” сонинд өөрсдийн хөтөлдөг даамын буландаа энэхүү сонирхолтой өргийг тайлбарлан нийтэлж байв.

ДААМЧДЫН ЭГНЭЭНЭЭС ГАВЬЯАТ БАГШ ТӨРЛӨӨ

Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнав. Энэ удаа даамчдын эгнээнээс төрийн дээд цол, одон медаль хүртсэн байна. Тухайлбал анагаах ухааны доктор, профессор, "Энэрэл" дээд сургуулийн захирал Дэчингийн Дорж Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм алдрын эзэн болжээ. Даамын спортын мастер Д.Дорж гуайдаа баяр хүргэж, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

“ЧИНГИС ОПЕН 2019” ЗУУН БУУДАЛТ ДААМЫН ДЭЭД ЛИГИЙН ТЭМЦЭЭН, ӨСВӨР ҮЕИЙН ЗҮҮН БҮСИЙН АШТ-ИЙ УДИРДАМЖ

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг хөдөө орон нутагт сурталчлан хөгжүүлэх, сүүлийн жилүүдэд орхигдоод байсан Зүүн бүсийн АШТ-ийг сэргээхэд оршино.
  2. Монголын даамын холбоо, Хан Хэнтийн даамын холбоо, Хэнтий аймгийн Хэрлэн сумын ЗДТГ, Ерөнхий боловсролын 1-р сургууль, “Алтан хүү” клубүүд хамтран тус тэмцээнийг зохион байгуулна.
  3. Тэмцээний нээлттэй ангилалд Монголын даамын холбооны 2019 оны Дээд лигийн чансааны оноо тооцно.  

 

Хоёр. Тэмцээний журам

FMJD БУЮУ ДЭЛХИЙН ДААМЫН ХОЛБОО

Даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах зорилгоор Франц, Нидерланд, Бельги, Швейцарь улсууд нийлэн 1947 онд Дэлхийн даамын холбоо (Fеdеration Mondiale du Jeu de Dames)-г байгуулжээ. Өдгөө тус байгууллага эгнээндээ таван тивийн 73 орныг нэгтгээд байна. FMJD нь Олон улсын оюуны спортын холбоо (IMSA), Олимпийн болон олимпийн бус төрлийн спортын холбоодын олон улсын нийгэмлэг (GAISF)-ийн гишүүн юм. Дэлхий дээр хамгийн олон хүн тоглодог оюуны спорт болох шатар, брижийн олон улсын холбоод ч мөн дээрх байгууллагуудад гишүүнчлэлтэй билээ.

УЛСЫН АВАРГАД ОРОЛЦОХ ДААМЧИД ТОДРОВ

Даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн энэ сарын 11-13-ны өдрүүдэд "Роял" олон улсын дээд сургууль дээр боллоо. Энэ тэмцээнд 15 аймаг, 6 дүүрэг, 18 клуб, сургууль, байгууллагын эрэгтэй 153, эмэгтэй 62 даамчин өрсөлдөв. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдийн ангилалд "Дебют" клубийн тамирчин, спортын мастер П.Эрхэмбилэг 15 оноогоор тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал (Баянзүрх дүүрэг), спортын мастер Б.Пүрэвбаатар (48-р сургууль) нар тус бүр 14 оноогоор удаалав.

А.ШВАРЦМАН: БУМСТРАД СУЛ ТАЛ ГЭЖ ҮГҮЙ

- Өрсөлдөгчийнхөө талаар юу хэлэх вэ?

- Рул Бумстра бол Голландын шинэ үеийн төлөөлөгчдөөс хамгийн авьяаслаг даамчин. Тэр бүх төрлийн байрлалаар тоглож чадахын зэрэгцээ гайхалтай сайн тооцоолдог. Түүнд сул тал гэж бараг үгүй. Ний нуугүй хэлэхэд түүний тоглолтын ерөнхий арга барил халз тоглолтод зохицсон. Рул хөлөг дээрх байрлалтайгаа тоглохоос өрсөлдөгчтэйгээ тоглодоггүй гэж хэлж болно. Миний хувьд халз тулаанд өрсөлдөхөд хамгийн эвгүй тоглогч бол Бумстра. Зарим тэмцээнд түүнээс илүү амжилт үзүүлж болох юм, харин халз тоглолтод ялах тун хэцүү гэдгийг л мэдэж байна. 

ШИНЭ ОНЫ АНХНЫ ТЭМЦЭЭН БОЛОВ

Өдгөөгөөс 17 жилийн өмнө "Хас" банкны "Ирээдүйн саятан" хүүхдийн хадгаламжийн нэрэмжит тэмцээн нэрээр гараагаа эхэлсэн тус тэмцээнийг МДХ-ны дэд ерөнхийлөгч Б.Ганбат захиралтай Техник технологийн дээд сургууль сүүлийн гурван жилийн турш ивээн тэтгэж байгаа билээ. Тэмцээнд хот, хөдөөгийн 200 гаруй хүүхэд дөрвөн насны ангилалд ухаанаа уралдуулсан. Энэ удаагийн тэмцээнд 64 буудалт даамын их мастер Дмитрий Никифоров дасгалжуулагчтай ОХУ-ын Эрхүү муж, Буриадын тамирчид ирж оролцсон юм.

31 ДААМЧИН FMJD-Д ШИНЭЭР БҮРТГЭГДЭВ

Монголын даамчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2292 оноогоор нийт тамирчдаа манлайлсан бөгөөд энэ нь дэлхийд №65-д эрэмбэлэгдэх амжилт юм. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард БНХАУ-д зохиогдсон “Лишуй Опен 2018” олон улсын тэмцээнд амжилттай тоглож, чансаагаа +6 пунктээр ахиулжээ. Харин эмэгтэйчүүдийн чансааг Голланд улсад амьдарч, тэндхийн лигт тоглож буй ДДХМ Н.Мөнхтуяа 2079 оноогоор тэргүүлж, 15 настай СМ Б.Мишээл 2062, 12 настай ДМ Н.Лхагвадолгор 2060 оноогоор удаалжээ.

Олон улсын тэмцээнд идэвхтэй оролцдог улсуудыг чансаагаар ангилахад Монгол Улс нээлттэй ангилалд 16-р, эмэгтэй ангилалд 9-р байранд тус тус бичигдлээ.

МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБООНЫ 2019 ОНЫ ТЭМЦЭЭН УРАЛДААНЫ ХУВААРЬ

Монголын даамын холбоо (MDF)-ноос 2019 оны тэмцээн, уралдааны хуваариа гаргалаа. Нэгдүгээр сарын 5-6-нд болох Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит тэмцээнээр ирэх оны тэмцээн уралдаанууд эхлэх юм. Холбооноос зүгээс 2019 онд улсын чанартай тэмцээн 14-ийг зохион байгуулах төдийгүй Дээд лиг, Сонирхогчдын лиг, "Нахиа" бага насны хүүхдийн лигийн тэмцээнүүдийг хийхээр төлөвлөжээ.

Д.ЭРДЭНЭБИЛЭГ “FINAL 2018”-ЫН ЯЛАГЧ

Оны шилдэг даамчныг шалгаруулах “Final 2018” шигшээ тэмцээн өнгөрсөн долоо хоногт буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 17-23-нд Монголын даамын холбооны байранд болж өндөрлөлөө. Шувтаргын тэмцээнд 14 тамирчин тойргийн журмаар өрсөлдсөн. Нийт 13 өрөг тоглон дүнгээ гаргахад ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) 21 оноогоор тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал (Баянзүрх дүүрэг), ДДХМ Ц.Сүхбат (Хасу-Мегастарс) нар тус бүр 18 оноо авсан амжилтаар удаалав.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй