МОНГОЛ УЛСЫН АРСЛАН Б.ЖАМЪЯНДОРЖИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨР ҮЕИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БАРИЛДААН ГУРВАНБУЛАГ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

        Монгол улсын арслан Б.Жамъяндоржийн нэрэмжит өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан  Биеийн тамир, спортын газар, Булган аймгийн  Гурванбулаг  сумын Засаг даргын хамтран баталсан зааврын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Гурванбулаг суманд зохион байгуулагдлаа.        Тус барилдаанд 13 сум, байгууллагын 154 өсвөрийн бөхчүүд 6 насны ангилалаар уран  мэхийг  уралдуулан  барилдснаас Багийн дүнгээр I байр Спортын дунд сургууль, II  байр Гурванбулаг сум,  III байр Дашинчилэн сум  тус  тус шалгарсан байна.

Мэдээ, мэдээлэл