Өсвөрийн цаначдын УАШТ-нд Багийн дүнгээр: Булган аймаг 16 алт, 2 мөнгө, 3 хүрэл нийт 21 медаль хүртэж : 1-р байр эзэллээ.
Бичсэн bulgan, Thu, 02/21/2019 - 14:20
Өсвөрийн цаначдын УАШТ-н Хэнтий аймгийн Дадал суманд 2019 оны 01-р сарын 25-27 ны өдөрүүдэд зохион байгуулагдаж 11 байгууллагын 180 гаруй тамирчид 33 дасгалжуулагчид хамрагдлаа. Булган аймаг 14 тамирчин 2 дасгалжуулагч, 1 жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй амжилттай оролцлоо. Багийн дүнгээр: Булган аймаг 16 алт, 2 мөнгө, 3 хүрэл нийт 21 медаль хүртэж : 1-р байрт- 34 оноогоор Булган аймаг 2-р байрт- 46 оноогоор Төв аймаг 3-р байрт- 64 оноогоор Орхон аймаг эхний 3 байруудыг эзэллээ.