Мэдээ, мэдээлэл

Булган сумын цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд "Найдвар-2018" тэмцээн амжилттай зохион байгулагдлаа.

Булган сумын цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд "Найдвар-2018" тэмцээнийг зохион явуулж 5 цэцэрлэгийн 7 багийн 70 тамирчин оролцлоо.Тэмцээн хөгжөөнт буухиа, олс таталт, СӨБ-ийн хүүхдүүдийн сорилын үзүүлэлт болох хол харайцгаая, сагсчин тоглоом гэсэн төрлүүдээр явагдаж бага онооны системээр дүнг гаргалаа.

"Спортын сургалт- дасгалжуулалтын онол, арга зүй" сэдэвт Олон улсын сургалт-семинарт оролцлоо.

       Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын үндэсний  Академиас хамтран “Спортын сургалт- дасгалжуулалтын онол, арга зүй” сэдэвт Олон улсын сургалт семинар 2018 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.       Тус сургалтанд Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан, дасгалжуулагчид, ЕБС-ийн Биеийн тамирын багш нар оролцов.

"Сорилго" барилдаан зохион байгуулагдана.

"Хөдөөгийн  хүчтэн" төвийн  бүсийн тэмцээнд Булган аймгаас оролцох бөхчүүдийг сонгон шалгаруулах "Сорилго барилдаан" 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Биеийн тамир, спортын газрын “Б” зааланд зохион байгуулагдах  тул  бөхчүүдээ  оролцуулна уу.

"Булган марафон-2018" бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээн  

"Булган марафон-2018" бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээн 2018 оны05 дугаар сарын 06-ны өдрийн 10.00 цагт Булган сумын"Цогт Хунтайж"-ийн талбайд зохион байгуулагдана. 

Хангал сумын Хялганат тосгонд шинээр баригдсан “Спорт цогцолбор”-ыг Биеийн тамир, спортын газар хүлээн авлаа.

Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 2018 оны 42 дугаар тогтоолын дагуу Аймгийн ажлын хэсэг томилогдон Булган аймгийн  Хангал сумын Хялганат тосгонд шинээр баригдсан “Спорт цогцолбор”-ын барилгыг Биеийн тамир, спортын газарт 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өглөө.

Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилын сарын ажил

             Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газрын даргын 2018 оны А/114 дугаар тушаалын дагуу Биеийн тамир, спортын газраас Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилын сарын ажлын удирдамжийн хүрээнд БТБХЗХ-ийн дарга Г.Одбаатар, ТЗУХ-ийн мэргэжилтэн О.Баасан, Статистик мэдээллийн цахим сангийн мэргэжилтэн Б.Ганзориг нар Булган аймагт 2018 оны 04 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд ажиллаж, Биеийн тамир, спортын газа

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН АНХДУГААР ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫН ТАЙЛАН ТАРХААХ ХУРАЛД ОРОЛЦЛОО.

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Үндэсний статистикийн хороо, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулсан Спортын салбарын  анхдугаар үзлэг тооллогын нэгдсэн тайланг тархаах дүнгийн хуралд  Биеийн тамир, спортын газрын Нийтийн биеийн тамир, спортын сургалт, дасгалжуулалтын албаны дарга Л.Ганболд оролцлоо.

Жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль хүртлээ.

Жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах  тэмцээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод    2018 оны 04 дүгээр сарын 15-18–ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 40 байгууллагын 1138 тамирчин оролцсон байна.Булган аймгаас С.Лхагвасүрэн, Х.Батхишиг дасгалжуулагчтай 20 тамирчин оролцож, Л.Уугантуяа 52 кг-ийн жинд Хүрэл медаль, А.Ренчин 73 кг-ийн жинд барилдаж Хүрэл медаль  тус тус хүртлээ.

Гандболын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний 14-15 насны баг тамирчид багийн дүнгээр тэргүүн байр “Алтан” медаль, Өргөмжлөл, Цомын эзэд боллоо.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэрэмжит 25 дахь удаагийн Гандболын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 03 дугаар сарын  29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэрэмжит 25 дахь удаагийн Гандболын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй