Мэдээ, мэдээлэл

Шагайн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 20 багийн харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

        Булган аймгийн шагайн харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээн Булган суманд  2018 оны 05 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж нийт 20 багийн харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

Мини гандболын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний 12-13 насны хөвгүүдийн баг "Хүрэл" медаль хүртлээ.

Мини Гандболын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Г.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай 12-13 насны /хөвгүүд, охидын/ 20 тамирчин оролцсоноос хөвгүүдийн баг III байранд шалгарч Хүрэл медалийн эзэд боллоо.

"Хөдөөгийн хүчтэн-2018" төвийн бүсийн барилдаанд тэргүүн байр эзлэж, Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцох эрх авлаа.Монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.

"Хөдөөгийн хүчтэн-2018" төвийн бүсийн барилдаан Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2018 оны 05 дугаар сарын10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус барилдаанд Аймгийн заан Д.Мягмардорж дасгалжуулагчтай, Аймгийн заан Э.Чимэддорж,  Аймгийн заан Л.Буянхишиг, Аймгийн харцага Ч.Ганхөлөг, Сумын заан Ж.Нямзагд , Сумын заан А.Очирбат, Сумын харцага Б.Гантулга  нарын бөхчүүд оролцож Тэргүүн байр, Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцох эрх авлаа.

Хөнгөн атлетикийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр III байранд шалгарч "Хүрэл" медалийн эзэд боллоо.ОРОЛДЛОГО, ТЭВЧЭЭР, ХӨЛС "3" НЬ АМЖИЛТ ДАГУУЛДАГ ЯЛАГДАШГҮЙ НЭГДЭЛ ЮМ.

Алтан гадас одонт, ахмад багш Л.Ичинхорлоогийн нэрэмжит хөнгөн атлетикийн "ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА" шалгаруулах тэмцээн  Хэнтий аймгийн Чингис хотод 2018 оны 05 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 23 байгууллагын 390 тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.

Мини волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн Хангал суманд зохион байгуулагдлаа.

Мини волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Биеийн тамир, спортын газар, Хангал сумын ЗДТГазар, Ерөнхий боловсролын сургууль 2018 оны 05 дугаар сарын12-13-ны өдрүүдэд хамтран зохион байгууллаа.

"Мод тарих үндэсний өдөр"-т нэгдэж мод тарилаа.

Биеийн тамир, спортын газрын хамт олон "Мод тарих үндэсний өдөр"-т нэгдэж  Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнд Далан хайлс-4ш, шар хуайс-5, албан байгууллагынхаа хашаанд Далан хайлс-3ш, шар хуайс -10 ширхэг, Голт бор-1ш Нийт: Далан хайлс-7ш, Шар хуайс-15 ш, Голт бор-1 ширхэгийг тус тус 74 000 төгрөгөөр худалдан авч тарилаа. 

Кик боксын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 7 медаль хүртэж, багийн дүнгээр III байр "Хүрэл" медаль хүртлээ.

Кик боксын улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд Дархан хотод зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 17 байгууллагын 189 босксчид, Булган аймгийн Биеийн тамир, спортын газраас Спортын мастер Л.Наранбат дасгалжуулагчтай 6 тамирчин,  "Бугат" боксын клубын В.Аззаяа дасгалжуулагчтай 7 тамирчин оролцож, Х.Хуншагай, Баттүшиг, Хулан, Хүслэн, Ч.Мөнхсайхан нар алтан медаль, Мөнх-Очир, Нарангэрэл нар  мөнгөн медаль хүртэж, Багийн дүнгээр III байр Хүрэл медаль хүртлээ.

“Булган марафон-2018” бүх нийтийн гүйлтийн нээлттэй тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/259 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Булган марафон-2018” бүх нийтийн гүйлтийн нээлттэй тэмцээнийг 05 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.Тэмцээнийг АЗДТГазар, Булган сумын ЗДТГазар, БТСГазар, Булган аймгийн хөнгөн атлетикийн холбоо, Эрүүл мэндийн газар, ОБГазар, Цагдаагийн газар, ХЖТеатр хамтран зохион байгууллаа.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй