Мэдээ, мэдээлэл

ҮНДЭСНИЙ СПОРТЫН VI ИХ НААДМЫН ХҮРЭЭНД ШАГАЙН ХАРВААН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

          Үндэсний спортын  VI  их  наадмын  хүрээнд  шагайн  харваан аймгийн  аварга  шалгаруулах  тэмцээн 2018 оны 06 дугаар 24-ний өдөр  Булган сумын III бүрэн дунд сургуулийн спортын зааланд зохион  байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 11 баг оролцсоноос I байр Б.Батцогоо ахлагчтай  “Хан жаргалант” баг,  II байр Д.Галбадрах ахлагчтай “ Дайчин ван” баг,  III байр Б.Одбаяр ахлагчтай “Түмэн түрүү” баг тус тус шалгарсан байна. 

Монголын “Тамирчдын баярын өдөр”-ийг тохиолдуулан Спортын  “Б” зааланд 10.00-17.00 цаг хүртэл үнэ төлбөргүйгээр үйлчлүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг урьж байна.

Монголын “Тамирчдын баярын өдөр”-ийг 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр орон даяар “Олон улсын олимпийн өдөр”-тэй хамтатган тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан иргэдэд биеийн тамир, спорт, олимпизмийг сурталчлах зорилгоор Спортын  “Б” зааланд 10.00-17.00 цаг хүртэл үнэ төлбөргүйгээр үйлчлүүлж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг урьж байна. Жич:Биеийн тамирын хувцастай ирнэ. 

"Биеийн тамир, спортын эрх зүйн шинэчлэл - тогтвортой хөгжил" сэдэвт хангайн бүсийн зөвлөгөөн Өвөрхангай аймагт зохион байгуулагдлаа.

"Биеийн тамир, спортын эрх зүйн шинэчлэл - тогтвортой хөгжил" сэдэвт хангайн бүсийн зөвлөгөөнийг 2018 оны 06 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Монгол улсын Засгийн  газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Биеийн тамир, спортын газрын  дарга, Нийтийн биеийн тамир, спортын сургалт, дасгалжуулалтын албаны дарга, нийтийн биеийн тамирын арга зүйч, дасгалжуулагчид, Баяннуур сумын биеийн тамирын багш, Баян-Агт сумын Эрүүл мэндийн төвийн арга зүйч, нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

"Ихэр бээлий" клубын нэрэмжит олон хотын Боксын нээлттэй тэмцээнээс 8 медаль хүртлээ

"Ихэр бээлий" клубын нэрэмжит олон хотын  боксын нээлттэй тэмцээн 2018 оны 06 дугаар сарын 08-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж Биеийн тамир, спортын газрын боксын дасгалжуулагч спортын мастер Л.Наранбат, Бугат сумын "Бугат" клубын спортын мастер В.Аззаяа дасгалжуулагчтай нийт  2 дасгалжуулагчтай, 15 тамирчин оролцлоо. Тус тэмцээнд ОХУ-ын Буриад, Казакстан улс, Монгол улсын 16 клубын нийт 180 гаруй тамирчид өрсөлдсөн чансаа өндөртэй тэмцээн боллоо.

Мод, бут тарьж зүлэгжүүлэх ажил хийгдэж байна.

Аймгийн түүхт 80 жилийн ойн ажлын хүрээнд  дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнд: Монгол-Зөвлөлтийн найрамдлын багана, Усан спорт, сургалтын төвийн зүүн урд, үүдний хэсгүүдийг  тус тус зүлэгжүүлэн, мод, бут тарьж,  нийтийн эзэмшлийн талбайг өөрсдийн хүчээр цэвэрлэн, үр тарих талбайг бэлтгээд байна.   

Аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтаж их цэвэрлэгээ,тохижилтийн ажлууд хийгдэж байна.

         Спортын "А", "Б" заал, Усан спорт, сургалтын төвийн гадна орчинд мод бут тарьж, зүлэгжүүлэх ажлын хүрээнд: Ажилтан албан хаагчид гадна орчны зэрлэг хогийн ургамлыг цэвэрлэж,   5 портер хар шороо, 3 портер элс авч,  265.000 төгрөгний шатахууны зардал гаргаж,  зүлэг тарих газраа бэлдээд байна.

Спорын ордонд /А заал/ их засвар хийгдэж байна.

Спорт ордны дээвэр, халаалтын засварын зардлыг шийдүүлэх талаар БСШУСЯаманд уламжлан 2017 оны төсвийн тодотголоор оруулж, засварын зардлын 70 хувийг шийдүүлж, 2018 онд засварын ажлыг Орхон аймгийн "Борхууд" барилгын компаниар гүйцэтгүүлж байна.

”ЭВИЙН ӨРГӨӨ” ЭНХИЙН ГҮЙЛТ БУЛГАН АЙМГААР...

     “Эвийн өргөө” энхийн гүйлтийн тамирчид Булган аймагт  2018 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд  ирж  галт бамбарыг албан ёсоор, ёслол  хүндэтгэлтэйгээр  Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, Биеийн тамир, спортын газрын дарга А.Ханддорж, Албаны дарга Л.Ганболд, Булган аймгийн Хөнгөн атлетикийн холбооны тэргүүн В.Батболд, хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын болон бусад холбогдох хүмүүс угтан авлаа.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ПАРА ХӨНГӨН АТЛЕТИКИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС 6 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

Монголын Үндэсний Пара хөнгөн атлетикийн УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН Сэлэнгэ аймагт  2018.06.08~10ны өдөр зохион байгуулагдлаа.

ҮНДЭСНИЙ СПОРТЫН VI ИХ НААДМЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “ ШИРЭЭНИЙ ШАГАЙН” ТЭМЦЭЭНД НИЙТ: 16 БАГИЙН 70 ТАМИРЧИН ОРОЛЦЛОО.

Монголын үндэсний VI их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй ширээний шагайн тэмцээн 2018 оны 06 дугаар сарын 8-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн 8 шаргын уралдаан, шагай шүүрэх, шагай няслах төрлөөр явагдаж 6 сумын 15 багийн нийт 65 тамирчин оролцлоо.Багийн дүнгээр: I байр БТСГазар,II байр СДСургууль,III байр Баян-Агт сумын баг тамирчид шалгарч 8 сард болох Монголын үдэсний VI их наадамд оролцох эрхийг авлаа. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа талархал илэрхийлье

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй