Мэдээ, мэдээлэл

Х.Алтанхуягийн нэрэмжит 2018 оны боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.

Х.Алтанхуягийн  нэрэмжит  боксын  залуучуудын  улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт 2018 оны 03 дугаар сарын 06-11-ний өдрүүдэд  зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд  Булган аймгийн Бугат сумын  В.Аззаяа дасгалжуулагчтай "Бугат" боксын клубын тамирчин Ч.Мөнх-Очир 52 кг жинд  мөнгөн медаль хүртэж, Ч.Мөнхсайхан V байранд шалгарсан байна.

RAW CLASSIC Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 17 медаль хүртлээ.

 2018 оны RAW.CLASSIC пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд  Э.Чадраабал дасгалжуулагчтай 6 тамирчин оролцож алт -5,  мөнгө- 6,  хүрэл- 6 нийт  17 медаль хүртэж , Багийн дүнгээр 3 дугаар байранд шалгарсан байна. Ц.Баттулга, Б.Гантуяа нар дэд мастерийн болзол хангалаа. Тус тэмцээний Насанд хүрэгчид: алтан медаль- 1,   мөнгөн медаль- 3,  хүрэл медаль- 4,  Өсвөр үе:  алтан медаль- 4,  мөнгөн медаль - 3,  хүрэл  медаль -2 тус тус хүртлээ.  Тамирчиддаа амжилт хүсье.    

RAW CLASSIC Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Э.Чадраабал дасгалжуулагчтай 6 тамирчин оролцож байна.

RAW CLGSSIC  Пауэлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2018 оны 03 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд эхэллээ. Тус тэмцээнд 30-иад байгууллагын 400 гаруй тамирчид оролцож байгаагаас Булган аймгаас Э.Чадраабал дасгалжуулагчтай 6 тамирчин оролцож байна.Тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Насанд хүрэгчид, өсвөр үе, залуучуудын гүйлтийн тэшүүрчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Тэргүүн байр эзэллээ.

Насанд хүрэгчид, өсвөр үе, залуучуудын гүйлтийн тэшүүрчдийн  улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 02 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж нийт 18 байгууллагын 130 гаруй тэшүүрчид оролцлоо. Тус тэмцээнд Булган аймгаас  Ц.Дэмбэрэлмаа дасгалжуулагчтай I  баг /Хишиг-Өндөр сум/,  Б.Баттулга дасгалжуулагчтай II баг /Могод сум/,  Б.Батбямба дасгалжуулагчтай III багийн 30 гаруй  насанд хүрэгчид, өсвөрийн тэшүүрчид оролцлоо.

Булган аймгийн Өсвөрийн цаначид улсын аварга шалгаруулах тэмцээнээс 30 медаль хүртлээ.

 2018 оны өсвөрийн цаначдын улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 02 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Төв аймгийн Жаргалант суманд 4 насны ангилалаар зохион байгуулагдаж,  16 байгууллагын 170 гаруй тамирчин, 37 дасгалжуулагчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

2018 оны өсвөр үеийн сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн

2018 оны өсвөр үеийн сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 02 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Хялганат тосгонд зохион байгуулагдаж 9 байгууллагын 225 тамирчин /БТСГазар, СДСургууль, ЭӨЦСургууль, I-12 жилийн сургууль, III-12 жилийн сургууль, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хялганат/ оролцлоо.

Монголын Үндэсний спортын VI их наадмын өвлийн спортын төрөл эхэллээ.

Монголын үндэсний спортын VI их наадмын өвлийн спортын төрлийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.Тус тэмцээний мөсөн сурын харваан тэмцээнд 24 багийн 240 харваач мөсний шагайн харваанд 132 багийн 264 харваач цэц мэргэнээ сорьж байна.