Мэдээ, мэдээлэл

Булган аймагт Монголын мастеруудын IV наадам амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын мастеруудын IV наадам Булган аймгийн Булган суманд 2018 оны 08 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд дараах спортын төрлүүдээр / Шатар, Кросс гүйлт, Граунд гольф, Софт волейбол, Ширээний теннис, Дартс/ тэмцээнүүд  амжилттай зохион байгуулагдлаа.

"Монголын тал нутаг" олон улсын тэмцээнд Булган аймгийн тамирчид түрүүллээ.

"Монголын тал нутаг" олон улсын тэмцээн 2018.08.19ны өдөр зохион байгуулагдлаа.Энхүү тэмцээн Булган аймгийн тамирчин Ө.Отгонзаяа 5000м зайд III байр, О.Анар 3000м зайд I байр М.Номин 3000м зайд I байр, В.Баяржавхлан IV байр, Номин~Эрдэнэ III  байр тус тус эзэллээ. Тамирчиддаа өндрөөс өндөр амжил хүсье!

Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан 100~42 км гүйлтэнд Булган аймгийн тамирчин Ө.Отгонзаяа 42км зайд I байр, Б.Очроо 100км зайд II байранд бахархам амжил үзүүллээ.

Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан 100~42 км гүйлтэнд Булган аймгийн тамирчин Ө.Отгонзаяа 42км зайд оролцож I~р байр Б.Очроо 100км зайд II~р байранд орж бахархам амжил үзүүллээ тамирчиддаа баяр хүргэж улам их амжилтыг хүсье!

МОНГОЛЫН МАСТЕРУУДЫН IV НААДАМ БУЛГАН АЙМАГТ СПОРТЫН 6 ТӨРЛӨӨР АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА.

Монголын мастеруудын IV наадам Булган аймгийн Булган суманд 2018 оны 08 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд дараах спортын төрлүүдээр / Шатар, Кросс гүйлт, Граунд гольф, Софт волейбол, Ширээний теннис, Дартс/ тэмцээнүүд явагдаж байна. Тус тэмцээнд 11 аймаг, Улаанбаатар хотын 14 дүүрэг, клубын нийт 24 байгууллагын давхардсан тоогоор 699 тамирчид оролцож байна. Тамирчиддаа амжилт хүсье. Хамтран зохион байгуулагч:Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын мастеруудын биеийн тамир спортын хороо, Булган аймгийн Биеийн тамир спортын газар. 

ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ ЭРХЭМ БОЛГОЦГООЁ! БҮХ НИЙТИЙН ХӨДӨЛГӨӨН 4LIFE TRANSFORM ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУЛГА БУЛГАН АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА."ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ"

ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ ЭРХЭМ БОЛГОЦГООЁ! Бүх нийтийн хөдөлгөөний танилцуулах уулзалтыг 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Булган аймгийн ЗДТГазар, Биеийн тамир, спортын газар, "Амин эх булаг" ХХК  хамтран зохион байгууллаа.  Уулзалтанд хүрэлцэн ирж,  идэвхтэй хамрагдсан бүх оролцогчиддоо маш их баярлалаа.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН VI ИХ НААДМЫН ШИГШЭЭ ТЭМЦЭЭНЭЭС ШИНЭЭР МУ-ЫН МЭРГЭН -6, СУРЫН СПОРТЫН МАСТЕРЫН БОЛЗЛЫГ 2 ХАРВААЧ БИЕЛҮҮЛЛЭЭ.

      Монголын Үндэсний спортын VI их наадмын шигшээ тэмцээн  2018 оны 08 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд  Хүй долоон худагт  зохион байгуулагдаж  нийт 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэг нийт  30 багийн тамирчид оролцсоноос Булган аймгаас нийт 56 тамирчид дараах спортын төрлүүдээр амжилттай оролцлоо.    Үүнд:/ Үндэсний бөх, Шагайн харваа, Сурын харваа, Ширээний шагайн тэмцээн, уран уургагч, эмнэг булгиулагч, жороо морь/1. Шагайн харвааны тэмцээнд Б.Батцогоо ахлагчтай баг тамирчид III  байранд шалгарч Хүрэл  медаль2.

6-12-24 цагийн УАШТэмцээнээс Булган аймгийн хөнгөн атлетикийн баг тамирчид алтан медаль-4, мөнгөн медаль-2, хүрэл медаль -2 нийлбэр багийн дүнгээр II байранд шалгарсан байна.Тамирчны ялалт хямдхан олдоогүй.

6-12-24 цагийн УАШТэмцээн нь 2018.08.04-05 өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттэй зохион байгуулагдлаа. Тэмцээнд Булган, Архангай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Хэнтий, Орхон-Уул, Говьсүмбэр, Хөвсгөл, Эрдэнэт, Алдар спорт хороо, Аврагч спорт хороо, Хилчин спорт хороо, Хүч спорт хороо, Замчин спорт хороо, Онцгой байдлын ерөнхий газар, БГД, ХУД, СХД, СБД, БЗД, Чингэлтэй, Налайх, Багахангай дүүргүүд, Үсрэлт 21-р зуун, Од, Хилчдийн бахархал, Lets run, I run гүйлтийн клубууд, Шри Чинмойн марафоны баг, Хил хамгаалах 031-р анги болон аймаг, дүүрэг, спорт хороо, клубуудэ

ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ ЭРХЭМ БОЛГОЦГООЁ! БҮХ НИЙТИЙН ХӨДӨЛГӨӨН 4LIFE TRANSFORM ХӨТӨЛБӨРТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.

“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ ЭРХЭМ БОЛГОЦГООЁ!”БҮХ НИЙТИЙН ХӨДӨЛГӨӨН4LIFE TRANSFORM ХӨТӨЛБӨРТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.Хаана: Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын “Б” зааландХэзээ: 2018 оны 08 дугаар сарын 14-ний 12.00 цагт

МОНГОЛ СОЛОНГОСЫН ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТЭМЦЭЭНД БУЛГАН АЙМГИЙН ТАМИРЧИН О.АНАР 12-17 НАСНЫ АНГИЛАЛД МӨНГӨН МЕДАЛЬ, М.НОМИН 12-17НАСНЫ АНГИЛАЛД АЛТАН МЕДАЛЬ ТУС ТУС ХҮРТЛЭЭ.

  “Тэрэлжид”  2018 оны 08 дугаар сарын 12-ны  өдөр  Монгол Солонгосын хамтарсан Хөнгөн   атлетикийн тэмцээн  зохион явагдлаа. Тус тэмцээнд Булган аймгийн тамирчин  О.Анар 12-17 насны  ангилалд мөнгөн медаль,  М.Номин 12-17насны ангилалд  алтан медаль тус тус  хүртлээ. Дасгалжуулсан багш, тамирчиддаа баяр хүргэж,  улам их амжилтыг хүсье!

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй