“Мөнгөн өвөл -2020” цас, мөсний баярт нийт 250 хүн хамрагдлаа.

Булган сумын төрийн ба төрийн бус  байгууллагын ажиллагсдын дунд 01 дүгээр сарын 10-11-ны өдрүүдэд мөсний шагайн харваа,  буухиан тэмцээнийг  амжилттай зохион байгууллаа. “Мөнгөн өвөл -2020” цас,  мөсний баярт  нийт 250 хүн хамрагдлаа.        01 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан мөсний шагайн тэмцээнийг талын харваа, цуваа харвааны төрлөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мөсөн гулгуурын талбайд  зохион байгууллаа.        Талын харваанд 29 багийн 38 байгууллагын 58 харваач, цуваа харваанд 38 харваач нийт давхардсан  тоогоор 96 харваач  оролцож цэц мэргэнээ сорисоноос  I байранд Цагдаагийн газар, II байранд I-12  жил,  III байранд МХГазар, 4-р байранд БТСГазар, 5-р  байранд ОБГ-ын II  баг тус тус байр эзэлсэн байна.        Буухиан тэмцээнийг 01 дүгээр сарын 11-ны өдөр Бунхан толгойд зохион байгуулж 20 багийн 160  хүн оролцсон байна.  Буухиа, шагайн харваан тэмцээний нийлбэрээр I  байранд I- 12 жилийн сургууль, II байранд МХГазар,  III байранд  ОБГазрын I  баг,  IV  байранд ХАА-н МСҮТ,V  байранд Цагдаагийн газар  тус тус шалгарсан байна.